Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?
Папарацци

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/23/2026Шинэчилсэн:07/23/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зам, тээврийн сайд Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАНы оруулсан саналаар Засгийн газраас шийдвэр гаргаж Авто замын шалган нэвтрүүлэх товчоодоор орж гарч буй тээврийн хэрэгслээс авах хураамжийг эрс өсгөхөөр болоод байгаа. Суудлын автомашинаас 10000-ыг авна гэж байснаа багасгаж 5000 болгож. Ачааныхаас 20000-ыг авахаар шийдвэр гарч 2026.08.01-нээс хэрэгжих нь. Ингэж ТАЦ-ээр нэвтрэх хураамжийг 1000 төгрөгөөс эрс нэмсэн шалтгаанаа авто замын засвар, арчлалтын мөнгө хүрэхгүй байгаа гэсэн шалтгаан ЗТЯ-ныхан хэлж буй. 

Төр, засаг АВЛИГАЧДААР дүүрч, тэд нь өөрсдөө баяжаад, эгэл жирийн ард иргэдийнхээ халаасыг ухаж замынхаа хураамжийг бүрдүүлэн засвар хийх юм гэнэ. АВЛИГАЧДЫН гайг ард иргэд, татвар төлөгчид бид үүрэх болсны илрэл энэ. Дэлхийн, Азийн хөгжлийн, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг хандивлагч, зээлдүүлэгчдээс хөрөнгө босгоод бүтээн байгуулалт хийх, төсөл хэрэгжүүлэх боломжийг ЭРХ МЭДЭЛ БҮХИЙ АВЛИГАЧИД үгүй болгож, УЛСЫНХАА НЭР НҮҮРИЙГ ХӨӨДСӨН. Хандивлагчдын хөрөнгөөр боссон ДАРХАНЫ ЗАМЫН бүтээн байгуулалт хэчнээн жил үргэлжилж, хэдэн хүний амийг авч одсон билээ дээ. АВЛИГАЧ эрх мэдэлтнүүд тендерийг нь будилаантуулж, хахуулиар бусдад давуу байдал олгож байсны үр дүн.
Монголчуудын эрүүл мэндэд анхаарч, Дэлхийн банкнаас төсөв хөрөнгө гарган, төсөл хэрэгжүүлэх болоход ЭМЯ-ны эрх мэдэлтнүүд хөрөнгийг нь угаагаад МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ичгэвтэр байдалд оруулсан. Монголоос мөнгөө нэхсэн ийм ичгэвтэр явдал өмнө нь гарч байгаагүй л болов уу.
Солонгосын “Эксим” банкны зээлээр 10 аймгийн Дулааны цахилгаан станцыг шинэчлэхээр болсон ч мөн л манай ЭРХ МЭДЭЛ БҮХИЙ АВЛИГАЧИД төслийн хөрөнгийг угаагаад ажил гацчихсан.
Энэ мэтээр АВЛИГАЧДЫН балгийг ард иргэд төлсөөр байна. Улсаа шившигт оруулж, хандивлагчдаас зээл, тусламж авах боломж хумигдаж, ЗАМАА ЗАСАЖ, САЙЖРУУЛАХ ӨРГӨТГӨХ хөрөнгөгүй болсныг илтгэх баримт нь ТАЦ-ээр нэвтрэх хураамж нэмэх шийдвэр ч байж болох.

Г.Цолмон

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026
Сэтгэгдэл үлдээх Болих

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.