“Люмино” хамтлагийн гишүүн Д.Тэмүүжин /MC/ замын хураамжийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, “Бүх замаас хураамж авах гээд байгаа юм уу? За тэгвэл…” хэмээн эхлээд, олон улсад замын хураамжийг хэрхэн авдгийг тайлбарласан байна.
Түүний хэлснээр, олон улсын жишгээр тусдаа урсгалтай, хурдны зориулалтын авто замууд буюу манай улсын жишгээр Дархан–Улаанбаатар, Налайх, нисэх буудлын чиглэлийн замууд шиг замаас л төлбөр авдаг аж. Харин хашлагагүй, хоёр урсгалтай энгийн авто замуудыг хот, суурин газруудын жижиг зам гэж үздэг бөгөөд ийм замуудаас хураамж авдаггүй гэдгийг онцолжээ.
Мөн иргэд төлбөрөөс зайлсхийхийг хүсвэл ийм үнэ төлбөргүй замаар зорчих боломжтой байдаг нь дэлхийн олон оронд түгээмэл зохицуулалт хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
