Охинтой бол гэртээ хэзээ ч битгий согтуу хүн дагуулж ирж бай. Хамгийн сайн найз байсан ч тэр..
– Гэртээ шоу цэнгээн битгий зохион байгуул.
– Айлд аль болох орхихгүй байхыг хичээ. Шаардлага гарвал байнга утасдаж юу хийж байгааг ойр ойрхон лавлаж бай.
– Архи уусан бол охин руугаа битгий ойрт, түүний орон зайд битгий нэвтэр..

– Хүүхэддээ зориулах мөнгөө хэд дахин багасгаж, түүнтэй ярилцах тоглох цагаа хэд дахин нэм.
– Охиндоо танихгүй хүнтэй харьцах талаар байнга асуулт асууж хэрхэн хариулах яаж хандах талаар зөвлөж бай.
– Аюул тохиолдсон нөхцөлд хэрхэн зугтаах, хүний анхаарлыг хэрхэн татах талаар зааж зааварлаж бай.
– Энэ дэлхий хэдий гоё сайхан ч бас хар бараан зүйл байдгийг үлгэр домгоор дамжуулан харилцан ярилцаж ойлгуул.
– Охиныхоо хажууд битгий хатуу ширүүн үг хэрэглэж бай.
– Аав ээжийнх нь нэр барьсан хүмүүсүүдэд итгэж болохгүйг маш сайн ойлгуул. Хоорондоо нууц үгээр дамжуулан харьцдаг тоглоом их зүгээр.
– Цэцэрлэг сургуулиас нь байнга өөрөө авч бай. Аль болох хүнээр битгий авахуул.
– Олон нийтийн тээврийн хэрэгсэл зам талбай гудамжаар зорчихдоо аль хэсэгт байрлах хэрхэн зорчих хэний хажууд байрлах эсэхийг сайн зааж өг.
– Охиныхоо утсанд цагдаагийн дугаар болон аав ээжийнхээ дугаарыг зөвхөн нэг дугаар дараад залгаж байхаар тохируул.
– Бага насны охидуудад аль болох GPS тохиргоотой цаг авч өгч бай.
– Аав ээжийнх нь авч өгсөн амттан л чиний хамгийн дуртай амттан гэдгийг ойлгуул.
– Аль болох хүн амьтанд үнсүүлж битгий дасга!
Эдгээр санамжууд бол охинтой аавд хатуу ч гэсэн үнэн үг шүү!

