Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Гурван долларын Янхан
нийтлэлчид

Гурван долларын Янхан

coolНийтэлсэн: cool07/30/2019Сэтгэгдэл байхгүй8 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гурван долларын Янхан

Улаан дэнлүүний бүдэгхэн туяа нарийн гудамжийг гэрэлтүүлж тэдний дунд хаа нэгхэн улалзах тамхины гэрэл очтон үзэгдэнэ.

Сар гийхэд нойрноосоо сэргэсэн гудамны хаа нэгтэйгээс эмэгтэй хүний наалинхай инээд цангинаж сүрчигний нялуун үнэр тамхитай хоршин хамарт сэнгэнэ. Турьхан биеэ нимгэн даашинзаар халхалж өвлийн хүйтнийг үл ажран зогсох эндхийн иргэд дэнгийн эрвээхэй хочтой гурван долларын янхан хүүхнүүд ажээ.

Нарийн гудамжыг захалж байрласан намхан байшингууд бүсгүйчүүдээ нөмөрлөх гэсэндээ нугдайсан мэт, онгорхой орхисон цонхоор нь торгон хөшиг хийсэн байна. Эр эм хүний хорших дуу хаа нэг сонстож эхлэхэд ирж буцах гийчдийн цуваа шөнөтэй хамт айлчилна.

Эрвээхийн гудамжны хамгийн сүүлчийн байшин. Гаднаас нь хархад бусдаасаа ялгарах зүйл төдийлөн үгүй. Улаан хүрэн өнгийн хөшгийг үүд хаалгаа чимэн унжуулж, лааны бүдэг гэрэл өрөөн доторхыг гэрэлтүүлэхэд мэлрэг цэцгийн анхилам үнэр ханхална.

Нэгдүгээр сарын хүйтэн агаар өрөөн дотуур хэрэн тэнүүчилхэд дөнгөж саяхан уснаас гарсан бүсгүй нойтон биеээ үл ажран толины өмнө зогслоо.

Эцэж турсан бие, цонхигор цагаан арьс, сүнсгүй мэт үхмэл төрх, гал цог нь хэдийнээ арилсан харц өөрий өөрийгөө цоо ширтэнэ.

Хананд өлгөөтэй цаг шөнийн арван хоёрыг зааж жижигхэн хөхөө дуугарах нь ажил эхлэх болсоныг илтгэх ажээ. Бүсгүй будран орох цаснаас халахлахаас өөр нэмэргүй нимгэн хүрэмээ хэдэрчихээд гэрээсээ гарлаа.

Өнөөх л харж дадсан төрх хаа сайгүй найланхай инээд тодруулах охид урдуур нь зөрөн өнгөрөх нэгнийг урин дуудах гэж хичээн байгаа нь өмгөөлж хэлэхэд өрөвдмөөр, өөлж хэлхэд жигшмээр санагдана.

– Сарнайхан минь өнөөдөр яасан орой айлчилж байх юм.

Бүсгүй бодолд дарагдан алхалсаар өөрийн хэмээн өмчилсөн зогсоолдоо ирсэн дариу түүнтэй зэрэгцэн зогсдог насаар ахмад хөгшин эмэгтэй инээд алдан угтаж авлаа. Тэр энэ гудамжинд бүх амьдралаа өнгөрүүлөхдөө өчнөөн эрсийн өврийг дулаацуулсан бол тэдний талаар санадаг эсэх аль эсвэл зүгээр л мартаж орхидог болов уу хэмээн таамаглал дэвшүүлэн бодно.

– Дөнгөж л шөнө дунд болж байна шүү дээ.

Сар аль хэдийнээ тэнгэрт хөөрч эхэлснээс гийчдийн цуваан түүчээ гудамжинд айлчилж эхэллээ.

Хамгийн түрүүнд олны нүдэнд тусах нэртэй хослол өмссөн бага зэрэг махлаг дундаж биетэй, дөнгөж өглөөхөн хуссан ч дахин ургаж байгаа сахал нь дэнлүүний гэрэлд тодорон харагдах тавь эргэм насны эрийг анхлан харахад нэлээд чинээлэг ноён шиг харагдах ч гэлээ тэнцвэр алдан газарт тогтсон шалзан дээгүүр харайлган байгаа нь ташаа ойлголт гэдгийг илтгэнэ.

Харин эсрэг зүгт нь алхах ядруухан саарал хослолыг бүрх малгайтай хослуулан өмсөж аль болох царайгаа халхлах гэсэндээ тэр үү ? нугдайн алхалах нэгнийг богинодож орхисон хүрэмнийхэн ханцуйн цаанаас үе үехэн цухалзах алтан шаргал цаг нь чинээлэг эрхэм гэдгийг нь гэрчилж байлаа. Магадгүй сурвалжит айлаас гаралтай нэгэн нь эрвээхийн гудаманд ирсэн мэдэгдүүлэхийг хүсээгүй бизээ.

Харин тэдгээр хүмүүсийн хамгийн хойно нүүрэндээ тодорсон эргэлзээгээ арилгаж дөнгөөгүй нэгэн залуу шил даран үзэгдэх бүдэгхэн сүүдэрээрээ хань бараа хийн урагш алхана.

Сарны ёлтолзох гэгээ дэнлүүний хурц гэрэлд элчээ гээж хоцроод бүдэг үлдсэн жаахан туяа нь чадан ядан өнөөх залуугын дээрээс тусхад жинхэнэ Англи эрчүүдийн хэв маягийг илтгэсэн улаан хүрэн үс, засаж янзлаагүй өтгөн хөмсөг, үл ялиг очтон гялалзах нүд нь гэнэн цайлган төрхийг нь нэмэгдүүлсэн мэт, өндөр хамар, ягаахан жимбэгэр уруул нь өвлийн жихүүн жаварт үл ялигхан чичирхийлэн буйн даарсан гэдгийг нь илтгэнэ.

Залуу алхалсаар Сарнайхан нэрт бүсгүйн өмнө ирсэн дариуд бүсгүй өмссөн нимгэн хүрмээ заншил мэт задгайлж нүцгэн биеээ илчилэхээр яартал өнөөх залуу эргүүлэн товчилчхоод цааш эргэн алхалаа.

Сарнайхан түүний ар нурууг нь нүд салгалгүй ширтэн зогсохдоо “Аз таарсангүй дээ” хэмээн харамсаад амжина. Гэтэл хоромч өнгөрч амжаагүй байтал өнөөх залуу зэрвэсхэн түүнрүү эргэж харчихаад үл мэдэгхэн инээмсэглэл тодруулан гараараа дохин нааш ир хэмээн дуудлаа.

– Сарнайхан ч өнөөдөр азтай байна даа.

Ардхан талд нь тодхон сонстох олон эмсийн дуу тэднийг умгархан өрөөндөө орох хүртэл ер намжсангүй.

Түрүүхэн асааж орхисон лаа аль хэдийнээ унтарч орхиод өрөөнд түнэр харанхуй айлчилжээ.

– Эхлээд тооцоогоо.

Сарнайхан залууг орон дээр суух үед огтхон ч эргэлзсэнгүй энэ шөнийн эхний орлогоо нэхэмжиллээ. Урьдчилж тооцоогоо авахгүй бол орхиод явах тохиолдолууд их байдаг учраас тэр.

– Би хэдийг төлөх хэрэгтэй вэ?

– Хэр ихийг хүсэж байгаагаас чинь шалтгаална.

Бүсгүй ноёлосон харанхуйг үргээх бүдэгхэн лаа дахин асааж, өргөн орны голд гараа тулан суусан эрхмийн өмнө тулж очих агшиндаа огтхон ч эргэлзэж хулгасан шинжгүйгээр нимгэн хүрмээ тайлж эхээс төрсөн биеээрээ зогслоо.

Залуугын харц төөнөх мэт халуун байсан ч эмээлт, ичингүйрэлийг алийг нь ч тэр мэдэрсэнгүй. Дадсан ёсоороо угтах үйлдэлийг хүлээн зогсож байтал залуу Сарнайханы нүцгэн биеийг гүйлгэн нэг ажчихаад жишимч үгүй газарт унасан хүрмийг нь эргүүлэн нөмрүүллээ.

Тэрээр энгэрийнхээ халаасыг уудлан хуруу эсгэж мэдэхээр цоо шинэ зуутын дэвсгэрт гаргаж бүсгүйн гарт атгуулан өглөө.

Амьдралдаа анх удаа ийм их мөнгө гартаа атгаж үзсэн бүсгүй цочирдож гайхширахын зэрэгцээ тэрхэн агшинд айдасын мананд хучигдана.

– Энэ шөнө зөвхөн миний хүссэн зүйлийг л хий.

Өрөөнд цуурайтан сонстох залуугын хоолой цээжээ нэвтлэн гарах шахсан бүсгүйн зүрхний цохилтыг улам олшруулах шиг. Ийм их хөлс төлж байгаа учраас этгээд гаж зүйл хийх гэж байгаа юм болов уу? хэмээн эмээх сэтгэл төрөх ч гэлээ бүтэн сар гаран тасралтгүй ажлаад ч олж чадахааргүй их мөнгө атгасан учраас юу ч байсан даваад гарна хэмээн өөрийгөө зоригжуулна.

– Ойлголоо.

Бүсгүй түүнийг бодлоо өөрчилчихвий гэж эмээсэндээ түргэхэн шиг өнөөх ногоон дэвсгэртийг хөхний даруулган завсараа шургуулж орхилоо.

– Чамд цай байхгүй биз.

Юу хийх гэж байгааг нь таамаглаж ядан байтал бодлыг нь таслан залуугын хоолой цуурайтан сонстоно.

– Байгаа.

– Нэг аяга халуун цай ууж болох уу?

Энд ирсэн эрчүүдийн ихэнх нь эр эмийн ажлыг яаравчилдаг атал залуугын хүсэл энгийн нэг халуун цай байгаа нь инээдтэй ч юм шиг эвгүйцмээр ч юм шиг хачин түгшүүртэй ажээ.

Сарнайхан түргэхэн гэгч нь яарч сандаран цай бэлтгэх хооронд залуу эр ардхан талд нь орон дээр сандайлан суусан хэвээр эргэн тойрноо анхааралтай ажиглан байна.

Нимгэн хананы цаанаас хүмүүсийн аахилах дуу гарах нь үе үехэн сонстоход анх удаагаа Сарнайханд эр эмийн ажлаас ичих сэтгэгдэл төрлөө.

Шинэхэн чансан цайны анхилам үнэр өрөөнд сэнгэнэж халуун уур савсан байхад болгоомжтойхон залуугын гарт атгуулах үед харин тэрээр нүүр дүүрэн инээмсэглэлээрээ талархлаа илэрхийлнэ.

Хамгийн хямдхан биеээ үнэлэгчдийн хорооллын умгар жижигхэн өрөөнд гурван долларын хүүхэнд зуун доллар төлчхөөд энгийн нэгэн цай амтархан хувааж уух залуу.

Аягайтай цай дундрахын хэрээр дараа нь яах бол гэх айдас Сарнайханы сэтгэлд нургалах ч аль хэдийнээ бүхнийг үзсэн энэ биеэнд одоо харамлах зүйл үлдээгүй гэж өөрийгөө тайвшруулах гэж хичээнэ.

– Энд ажиллаад удаж байна уу ?

– 10 жил.

10 өвөл хүйтэн цасанд зүрхээ хөлдөөж биеээ дулаацуулж, 10 хавар цэцэгс нахайлхад өөрийгөө нууж инээмсэглэлээ худалдан , 10 намар шарласан навчис бүрийн тоогоор амьдралд гомдож, 10 зун цөхрөлөө мартах гэж хичээсэн он жилүүд нүднийхэн өмнө зэрвэсхэн үзэгдээд өнгөрнө.

– Эмэгтэй хүн ямар үед хамгийн үзэсгэлэнтэй харагддаг вэ ?

– Мэдэхгүй юм даа.

– Уйлж байхдаа. Уйлж байхдаа эмэгтэй хүн хамгийн үзэсгэлэнтэй харагддаг юм.

Амьсгал бас зүрхний цохилтноос өөр чимээ аниргүй өрөөнд залуугын чангаар хэлсэн үгс цуурайтан сонстоно.

– Уйлж байхдаа ? Гомдож шархлаад уйлж байгаа эмэгтэй хүн яагаад үзэсгэлэнтэй харагдана гэж .

– Тийм ээ уйлж байхдаа.

Аягатай цай нэг л мэдэхэд дууслаа. Дараагын хоромд юу болохыг тааж ядан байтал залуу нүдээ анисан чигтээ арагш налан орон дээр хэвтлээ. Сарнайхан хэрхэх учраа үл мэдэн эргэлзэж байсан ч түүний дэргэд зэрэгцэн хэвтэх нь тэр.

Энэ орон дээр танихгүй олон эрчүүдтэй шөнийг өнгөрүүлж байсан ч нэг ч удаа зүгээр л зэрэгцэж хэвтсэн тохиол үгүй билээ. Эр хүний жигдхэн амьсгал бус тачаадан аахилах чимээ, энгийн үедээ ханхалдаг хөлсний үнэр бус эхүүн заарын үнэрийг л тэр мэднэ шүү дээ.

Гэнэтхэн л хачин их гомдол, цөхрөл мэдэгдэж хоолой дээр нь тулж ирсэн дариу түргэхэн босохоор өндийтөл залуу эрийн халуу төөнүүлсэн гар бэлхүүсээр нь ороон тэвэрлээ.

Нэгэн жигд амьсгалах залуу алгуурхан нүдээ нээн түүнийг ширтэхэд харцнаас нь анх удаа Сарнайхан өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ мэдрэх шиг боллоо. Жигшил,зэвүүцэл, хүсэл тачаал янаглалын аль нь ч үгүй энхрийлэл, хайр ч бас байхгүй . Зүгээр л гудамжинд алхалан байхдаа тааламж төрүүлсэн танихгүй эмэгтэйг олж хараад боломж гарвал араас нь дагаж анхны болзоогоо товлохыг хүсэж байгаа мэт тийм л энгийн харц бүсгүйг угтах ажээ.

Хүн бүрийн доромжыг хүртдэг нэгэнд хүн шиг харсан ганц л харц хамгийн үнэтэй шагнал болно. Бүсгүйн сэтгэл туйлын амгалан хийгээд анх удаа хачин таатайхан тайвшрал мэдрэх шиг, нэр төдийхөн эмэгтэй хүн гэж дуудуулдаг бус үнэхээр л анх удаа жирийн нэгэн бүсгүй хүн болчихсон мэт санагдана.

Залуу бэлхүүсээр нь ороосон гараа алгуурхан чангалж өfрлүүдээ ойртуулан цээжиндээ наан тэвэрлээ.

Нэгэн хэмнэлээр цохилох зүрхний цохилт, алсуурхан тархах амьсгалын илчтэй хоршино.

– Чи их сайхан үнэртэй юм.

Сул асгарсан үсийг нь үнэрлэх үедээ түүний хэлсэн үгс энэ амьдралдаа эр хүнээс сонссон хамгийн анхны магтаал байлаа.

Тун ч удалгүй залуу жигдхэн амьсгалсан чигтээ унтаж орхиход бүсгүй түүний тэврэлтэд хамгийн нандин мэдрэмжийг мэдэрч хүндрэх зовхио үл ажран зүүд нойрноосоо хүртэл энэ нандин хормыг харамлана.

Залуугын тэврэлт дэндүү дулаан болохоор хөлдөж орхисон зүрх алгуурхан гэсэх шиг, анх удаа эр хүнд тэврүүлж анх удаа өөрийгөө эмэгтэй хүн гэж мэдэрэн байна.

Санаа зовох юу ч байхгүй, маргааш гэж байхгүй мэт ингээд л байгаад баймаар. Үнсэлт, хүрэлт, таашаал байхгүй чихэнд нь хэлэгддэг бохир үгс хоолойд нь амтагддаг гашуун нулимс ч байхгүй.

Зөвхөн амар амгалан.Зөвхөн дулаахан тэврэлт.

Нэг л мэдэхэд Сарнайхан уйлж орхижээ.

Өрөөний нэг ханыг хагаслан бүрхсэн толины тусгалд хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй нойтон сормууст бүсгүйн дүр тодорно.
Төгсөв

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.