Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Хуримын тухай
нийтлэлчид

Хуримын тухай

coolBy cool08/15/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хуримын урилга байнга ирж байна. Би хуриманд очих дургүй. Одооны хурим гэж урилга очсон цагаасаа зочиддоо дарамт учруулдаг. Хатуу үнэнийг хэлье!

Ялангуяа эзэгтэй нар урилга аваад л юу өмсөж, ямар бэлэгтэй очих уу гэдэг бодол дарамт болж эхэлнэ.
За тэгээд нөгөө ресторанд очихоор хөтлөгч гэж хурим базаад мэргэшчихсэн халтуурны хэдэн мөртүүдтэй нэг далбаганасан хошин шогийн ядаргаатай нөхөр бос, суу, дахиад бос, босооч, хурайл, өшөө сайн хурайлаач, алга ташаач, улам чанга ташаачдээ гэж тамлана. Тав тухтай ч сууж болдоггүй тамтай хүлээн авалт.

Нөгөө хуримлагч хоёр нь гүнгэрваанд тавьсан шавар бурхад шиг юмнууд сууж байна. Хоол унд өгдөг ч юм уу өрөвдмөөр. Өөрсдөд нь бол гоё л байдаг юм шиг байгаан. Суусаар байгаад хөшчихсөн юм боловуу гэхээр босч очоод хувцсаа солиод адилхан цагаан дээл өмсөөд ирнэ.

 

Нөгөө хөтлөгч нь за дээлэнд нь баяр хүргээрэй гээд дахиад дарамтална. Тэр дээл нь уригдсан хүүхнүүдийг ярих яриатай болгодог юм шиг байгаан.
За тэгээд микрофон шилжүүлээд өөрсдийгөө танилцуул гэхээр энгэртээ хэдээ төмөр зүүсэн миний үеийн нэг хэнхэг нөхөр домог ярьна. Тэрнээс цааш тэвчиж сууж үзээгүй. Бодвол ууцгаадаг байх.

Уг нь хурим бол нэгэн хэв загварын хэлбэрдэлт биш, хуримлаж байгаа хосуудын үзэл, философи нэвт ханхалсан стресс тайлахаар аз жаргал мэдрүүлсэн солиотой шоу байх ёстой. Шашин шүтлэг, зан заншлаасаа хамаарч хэлбэр нь өөрчлөгдөх ч зочдоо жаргаасан, хүндэлсэн хайрын шоу байх ёстой. Хүмүүсээс бэлэг авах биш хүмүүст хайр энэрэл, талархлаа бодитоор харуулсан тангарагийн шоу байх ёстой.

Ах нь нэг хурим найруулж харуулна аа. Тэр болтол та нар ресторандаа хөтлөгч бацаанд дарамтлуулаад сууж л бай…

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг АТГ-аас шалгаж байна

05/12/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.