Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Хоёр сайхан аавтай би азтай
нийтлэлчид

Хоёр сайхан аавтай би азтай

coolНийтэлсэн: cool08/28/2019Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Г.Уянга: Хоёр сайхан аавтай, би азтай хүн
Тээр жилийн зэврүүхэн өдрийг бүүр түүрхэн санадаг юм

. Би сургуульд ч ороогүй, 5 нас арай хүрээгүй байсан. Одоогийн бичил хороолол байгаа газар 500 айл гэж гэр хороололд манайх амьдардаг байлаа.

Нээг их сахал үсэндээ баригдсан хүн манайд ирээд аав ээж хоёртой удаан ярилцаж байгаад явж билээ. Ээж: “Чи чинь сахал үсээ хусчихаад ирэхгүй яагаав дээ, хүүхэд айж цочихоор л явж байх юм” гэхэд нэг их санаа алдаад над руу гунигтай нүдээр харсансан. Би тэр хүнийг яагаад ч юм байн байн хармаар санагдаад л тэсгэлгүй үүдээр нь шагайхад “Том хүний яриа чагнаад, цаашаа бай!” гэж зандраад харуулаагүй юм. Тэр хүн намайг их л удаан үнэрлээд гарч явсан. Шанаа тулан цонхоор харж зогссон би хашаанаас гаран гартал нь араас нь хараад “Ээж ээ, энэ хүн надад нэг л сайхан санагдаад байх юм” гээд хүүхдэд баймааргүй санаа алдсан гэсэн.

 

Миний ард зогсоод тэр хүний араас харж байсан аав минь “Аргагүй дээ…” гээд эргэхэд ээж ч бас санаа алдаж билээ… Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Цэндийн Буджав гэдэг энэ хүн намайг хорвоод хүн болох тавилан хайрласан аав минь. Амьдралын эрхээр аавтайгаа хамт байх боломж олдоогүй ч би энэ л хүний үр удам. Амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл охиноо хайрлаж, шүтэж, нэр төрийг нь сэвтээчих вий гээд өөрөөсөө ч нууж явсан аав минь дараагийнхаа охинд хүртэл миний нэрийг өгсөн байж билээ. Хайрт ааваа мөнхөд дурсана.

Харин намайг нэрээрээ овоглож бусдын өмнө бүтэн нэртэй байлгаж, хар багаас минь өсгөж хүмүүжүүлж хүний дайтай хүн болгосон миний аав Дэжидийн Гантөмөр. Эрхлүүлнэ гэдгийг огт мэддэггүй, эерүү зөөлөн үг ч хэлдэггүй хатуу хөтүү, харц ширүүн “ах”-ыг аав гэж дуудаж сурах ямар хүнд бэрх даваа байсныг үзсэн хүн л мэднэ дээ. Ээжийгээ бодохын эрхэнд “аав” гэж дуудсан ч чанга ширүүн дуутай, алганы амтыг ч хайр найргүй үзүүлчихдэг хүнийг зүрх маань “аав” гэж дуудаж сурахгүй мөн ч их удсансан. Харин энэ бүхэн таны хал нь гаднаа агуу хайр байсныг ээж болсон хойноо л ухаарсан даа. Эцэг эх, ах дүүгээсээ зөрөн байж гурвын гурван хүүхэдтэй бүсгүйг эхнэрээ болгон хайрлаж, хүүхдүүдийг нь хүний дайтай хүн болгон хүмүүжүүлье гэсэн чин сэтгэл тань юутай ч зүйрлэшгүй агуу байсныг хүүхдүүд тань бүгд бүрэн ойлгосоон, аав аа.

9 сарын нэгэнд анх удаа сургуулийн босго алхах өдөр ээж бага дүүг гаргах гээд эзгүй, миний үсийг самнах хүн байсангүй. Аав тээр арын гудамжны нэг эгчийг гуйж үс самнуулаад сэгсийлгэхгүй гэж гараа дэрлүүлэн хоносныг санадаг. Үсэг бичиж сурах гэж ядаж суухад хажууд шугам бариад, нэг л зураас буруу татвал улаан ором гартал шугамдах, нус нулимсаа дэвтэр дээрээ дусаахгүй гэж мэгшин уйлах жаахан охины хичээлийг давтуулах танд надаас илүү амаргүй байсныг ээж болоод ойлгосоон, аав аа.

3-р ангийн охиноороо цагаан цамцаа дахин дахин угаалгаж, хийсэн хоолыг нь голж, яг л том хүн шиг чанд хатуу сургасныхаа учрыг охиндоо тайлбарлаж чадсангүй дээ гэж шаналах шаардлагагүй ээ, аав аа.
Таныхаа ачаар үг дааж, хатууг хатуу чинээнд тоолгүй давах эрээс дутуугүй тэнхээтэй болсийм билээ, охин нь.
Эцэг эхийн хуралд сууж, трико, тууз худалдан авч, миний сургалтын төлбөрийг олох гэж такси барьж, анхны зээгээ хараад нулимс дуслуулан эмнэлгийн шатан дээр зогссон тэр гайхамшигт эр хүн бол миний аав.

Өнөөдөр хоёр сайхан аав минь дэргэд алга, гэхдээ хүүхдүүдийн тань зүрх сэтгэлд хэзээ ч хуучиршгүй мөнхөөрөө байна. Эгэл жирийн сайхан ийм эр хүн-жинхэнэ аавуудын удмыг таслахгүй, нэрийг сэвтээхгүй авч явахыг хичээж явнаа, хүүхдүүд тань!

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.