Үрлээгийн үзэсгэлэнт охин

1980-аад оны залуусыг байлдан дагуулсан “Би чамд хайртай” киноны Үрлээгийн дүрээр олонд танигдсан С.Пүрэвмаа загвар зохион бүтээгч, гимнастикийн мастер, жүжигчин гээд олон авьяастай бүсгүй.

Тэгвэл түүний бас нэгэн авьяас нь бүжиглэх. Мөн тэрээр бясалгал хийх дуртай.

Өөрийг нь өвчсөн юм шиг дууриасан охин Ж.Анунаран нь ээжийнхээ үнэнч фэн. Ажил амьдрал дээр тэд ээж охин гэхээсээ илүүтэй найзууд гэж болно.

С.Пүрэвмаагийн дизайнер мэргэжлээр төгссөн үзэсгэлэнтэй охин нь өдгөө залуу уран зураачид дундаа л “од”.
Ээжийнхээ хамт балетаар хичээллэж, сүнслэг хувцас урладаг гээд тэд олон зүйл гар, санаа нийлдэг гэсэн шүү.




