Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Зөвөлгөө»Хайр гэж юу вэ?
Зөвөлгөө

Хайр гэж юу вэ?

coolНийтэлсэн: cool11/29/2020Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хайр гэдэг чинь гомдоохгүй юмсан, зовоохгүй юмсан, хуурахгүй юмсан, шаналгахгүй юмсан, шархлуулахгүй юмсан, өвтгөхгүй юмсан гэсэн айдас болгоомжлол дээрээс үүсдэг юм

Би чамайг хэзээ ч хэцүү үед чинь, буруу явахад чинь, алдахад чинь, ялагдахад чинь орхихгүй. Тэр үед чи намайг гомдоосон байлаа ч, итгэлийг минь алдсан байлаа ч би тэвчээд дэргэд чинь байж түшиж тулна. Чамайг алдаад дахин босоход чинь туслана. Би чамайг ялагдахад дахин хичээхэд чинь дэмнэнэ. Зовлон хагацал уйтгар гуниг дайрвал би чамайг хөгжөөнө. Буруудаад уруудаад байвал би татаад босгоно. ЭНЭ БОЛ ХАЙР ЮМ.

Ирээдүй чинь гэрэлтэй, амьдрал чинь дардан, амжилт чинь ирсэн үед харин намайг гомдоож надад хайргүй болж, өөр нэгэнтэй учирсан байвал би чамайг орхиж чадна. Чамайг алдахгүй одоо алзахгүй намайг алдахаас айхгүй, харилцаагаа үргэлжлүүлэх зориггүй, ирээдүй чинь надгүй харагдаж болж байвал би хичнээн их, хязгааргүй их чамд хайртай байлаа ч чамайг орхих шийдвэрийг гаргаж чадна. ЭНЭ БОЛ ИТГЭЛ ЮМ.
Уучлал ихсэх тусам итгэх итгэл улам багасдаг юм. Тиймээс итгэл алдаж уучлаарай гэдэг үгний давтамжийг ихэсгэж утгыг уландаа гишгэж болохгүй. Амьдралд алдаа дутагдал зовлон шаналалаар дүүрэн ч гэсэн ямар ч хүнд алдаж болохгүй алдаа хийж болохгүй зүйл гэж байдаг юм. Харин тэр хязгаарыг давж итгэлийг минь эвдэж сэтгэлийн минь сэвтээвэл надаас зууралгүй явуулах ёстой. ЭНЭ БОЛ ЗОРИГ ЮМ.

Нэг нэгнийхээ бодлыг сонсож, үргэлж нэгэндээ итгэж хайрлаж, дэм өгч байгаа ч гэлээ өмчирхөж эд зүйл мэт харьцах гэлгүй өөрөөрөө байх боломжийг олгож, орон зайг нь бүрдүүлж, ярих гэлгүй сонсож, шийдэх гэлгүй ярилцаж, дийлэх гэлгүй буулт хийж, чадна гэлгүй бууж өгөх сонголт өгч, шийдвэрийг нь сонсож байна. Өөрийгөө олох өөрийгөө бүтээх нөхцөл цаг хугацааг хангалттай надад өг, би ч бас чамд үргэлж чамд өгч байна. ЭНЭ БОЛ ХҮНДЛЭЛ ЮМ.
Зөв ч бай буруу ч бай том ч бай жижиг ч бай үүссэн нөхцөл байдал үр дагаварыг тооцоолж, шийдсэн шийдвэр дээрээ олон дахин эргэлзэж тунгаан бодож сонголт хийж байна. Дараа нь харин сонгосон сонголт гаргасан шийдвэртээ чи ч бай би ч бай эзэн нь байя. Хийх ёстой зүйлээ тултал нь хийж, зорьсон зорилго руу гаа чадах чинээгээрээ ойрт харин чадахгүй байвал үнэнээ хэл, нууж хуурч болохгүй. ЭНЭ БОЛ ХАРИУЦЛАГА ЮМ.

Хайр сэтгэлийн харилцаа хосуудын холбоо гэдэг зөвхөн нэг нэгнээ гэсэн хүсэл сэтгэл, хайр дурлал байгаад болчихдоггүй юмаа. Хайр гэдэг чинь гомдоохгүй байх юмсан, зовоохгүй байх юмсан, хуурахгүй байх юмсан, шаналгахгүй байх юмсан, шархлуулахгүй юмсан, өвтгөхгүй байх юмсан гэсэн айдас болгоомжлол дээрээс үүсдэг юм. Хайр гэдэг чинь хамтдаа бүтээх юмсан, хамтдаа босгох юмсан, хамтдаа зовох юмсан, хамтдаа давах юмсан, хамтдаа уйлалдах юмсан, хамтдаа бүдрэх, хамтдаа хөгжих юмсан, хамтдаа дэвжих юмсан, хамтдаа л байх юмсан гэсэн зориг дээр суурилдаг юм.

Хайр гэдэг жижигхэн орон дээр шахцалдан унтах бөх зүрх, ганцхан шоколадыг хувааж идэх өгөөмөр сэтгэл, ганцхан инээмсэглэлийг харахаар мянган бээрийн цаанаас зорьж ирэх догдлол, уулзах гэж догдлон нойргүй хоносон өдрүүд, санаад дээрээ нортол уйлсан шөнүүдээр батжидаг юм. Хайр гэдэг чинь хариуцлага дээр, итгэл дээр, сэтгэл дээр, хүндлэл дээр, уучлал дээр, ухаарал дээр, #МЭДРЭМЖ дээр, зөн совин дээр, зориг дээр, дэмжлэг дээр, ойлголцол дээр суурилж хайр оршин тогтдог юм.

зөвлөгөө
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”

01/20/2026

Арванхоёрдугаар сарын зурхай

12/01/2025

Ц.Мөнх-Эрдэнэ: Эцэг эхийн дэмжлэг аутизмтай хүүхдийн хөгжлийн түлхүүр

08/19/2025

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.