Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл 2021.01.05
Мэдээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл 2021.01.05

coolНийтэлсэн: cool01/05/2021Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 2135 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2021.01.04-ний 06:00 цагаас 2021.01.05-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 35,314 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 21 объектын 19,372 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

ОНЦЛОХ: Олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг УОК-ын даргын тушаалаар хилийн Алтанбулаг боомт дээр солилцох туршилтын татан авалтыг энэ сарын 02-ны өдөр зохион байгуулж 20 тир ачааг чирэгч сольж нэвтрүүлсэн. Мөн энэ сарын 04-ний өдөр Алтанбулаг боомтоор 29 тир ачааны чирэгч чиргүүлийг сольж нэвтрүүлэв. Чирэгч чиргүүл сольсон тир ачаанууд Улаанбаатар хотын гүний хяналтын бүс рүү цагдаагийн хамгаалалтад тээвэрлэгдэж хилийн хяналтад хамрагдаж байна. Улаанбаатар хот дахь гүний хяналтын бүсэд 42 аж ахуйн нэгжийн 5140.9 тн бодис, бараа бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлөв.
ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР: Улсын хэмжээнд 41 байранд 1631 хүн тусгаарлан ажиглаглалтад байна. 2021 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр 1099 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусчээ. Тусгаарлан ажиглах 9 байранд хяналт шалгалт хийж 2 зөрчил илрүүлэн газар дээр нь арилгуулсан байна. Үүнд, Сэлэнгэ аймгийн тусгаарлах нэг байранд аюултай хог хаягдлын сав байршуулаагүй, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл байхгүй зөрчил илэрснийг газар дээр нь арилгуулсан байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭН БАЙДАЛ: Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлын хяналт шалгалтыг 5 эмнэлэгт хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зохион байгуулалтын болон хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодис дутагдалтай байсан зөрчлийг илрүүлж, арилгуулав. /Дархан-Уул, Орхон/

КОВИД-19-ИЙН ШИНЖИЛГЭЭ АВАХ ЦЭГИЙН ХЯНАЛТ: Шинжилгээ авах 30 цэгт хийсэн хяналтаар шинжилгээ авах цэгийн эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангаагүй, аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах заавар зөрчсөн, түр тусгаарлах өрөөг бэлтгээгүй, иргэдэд тавих эрүүл мэндийн хяналт хангалтгүй зэрэг зөрчил илэрч байна.

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: 41 объектын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалын байдал, 338 байгууллага, аж ахуйн нэгж гадна орчны 50 м хүртэлх газрын цэвэрлэгээ хийсэх эсэхэд хяналт шалгалт хийж зөвлөмж өглөө.

Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иудад 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 201 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 9 тусгаарлан ажиглах байр, 22 түргэвчилсэн оношилгооны цэгийн хог хаягдлыг тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 6780.7 кг хогийг устгасанаас 4224.6 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 2556.1 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 11 тээврийн хэрэгсэл ашиглаж, 54 хүн ажиллажээ.

ХЯЗГААРЛАЛТ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: УОК, НОК, АОК-ийн шийдвэрийн дагуу үйл ажиллагааг нь хориглож, хязгаарласан 5 байгууллагад хяналт хийж 2 зөрчил илрүүлэн газар дээр нь арилгуулсан.

Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 434 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын 55 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцлийг бүрдүүлсэн, 273 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 561 тээврийн хэрэгсэл, 504 жолооч, хилээр гарсан 558 тээврийн хэрэгсэл, 492 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй байна.

Замын-Үүд боомтоор нэвтэрсэн нийт 279, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн нийт 253 галт тэрэг, чингэлэгт халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавьж ажилласан.

Улаанбаатар хот дахь гүний хяналтын бүсэд 42 аж ахуйн нэгжийн 5140.9 тн бодис, бараа бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлөв.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 3,548 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 297 улсын байцаагч хяналт тавьж, 7,853 (шинжилгээ өгсөн 1,777) иргэнд зөвлөгөө өгсөн.

Тавантолгой түлш ХХК 4148.84 тн түлш үйлдвэрлэж, 3719.1 тн түлш борлуулалтад гаргажээ. Нийслэлд сайжруулсан түлш борлуулж буй цэгийн 38 цэгт хяналт хийхэд 282.7 тн түлшний нөөцтэй байна.

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: Улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын харъяа 25 лабораторид 320 дээж шинжилгээнд ирж, 185 дээжийн шинжилгээний хариу гарчээ.

МХЕГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.