ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: “3 сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд 1100 хүүхэд халдвар авсан байна. Насны хувьд 0-17 байгаа.”
Нийт батлагдсан тохиолдлын 22 хувийг хүүхдүүд эзэлж байна. Үүний 80 хувь нь дотоодод халдвар авсан байгаа. Хүүхдүүдийн хувьд гэр бүлийнхнээсээ их халдвар авдаг. Эдгээрээс хүндэрсэн тохиолдол одоогоор байхгүй байна.