Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 12605 хүнд шинжилгээ хийснээс 218 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 5610 боллоо. Шинээр бүртгэгдсэн 218 тохиолдлын 176 нь Улаанбаатар хотод, аймаг орон нутагт 42 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал Дархан-Уул аймагт 10, Төв аймагт 5, Өвөрхангай аймагт 27 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт орон нутгийн өвчлөл 424 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт 1376 хүн эмчлүүлж байгаагаас
хөнгөн 1138,
хүндэвтэр 207
хүнд 18,
маш хүнд 4 хүн байгаа аж.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын рашаан сувиллын газартай холбоотой халдвар ийнхүү хэд хэдэн орон нутагт тархсан байна. Иймээс онцын шаардлагагүй бол хөдөө орон нутаг руу зорчихгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.
УЛСЫН ХЭМЖЭЭНД ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДСАН ХҮНИЙ ТОО 232 МЯНГАД ХҮРЛЭЭ
Нийслэлд өчигдөр дархлаажуулалтын 42 цэгт 101 багийн 708 эмч, ажилтан ажиллаж 9049 хүнийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулжээ. Ингэснээр нийслэлд нийт 226,427 хүн дархлаажуулалтад хамрагдаад байна.
Мөн Өмнөговь аймгийн есөн суманд 1203 хүнийг дархлаажуулалтад хамруулснаар тус аймагт нийт 6330 хүнийг вакцинжууллаа. Ингэснээр Монгол Улсад дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 232,757-д хүрлээ.

