Бизнесмэн Г.Анархүү өөрийн цахим хуудаснаа Нарт Банчэн гэгээнтэнтэй холбоотой амрагийн асуудлын талаар үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэрээр “Доодохо о захирч чадахгүй байж хүн амьтныг гэгээрүүлнэ гэж сэхээрүүлэхээ боль. Наро Банчэн гэгээнтэн нэртэй гэмтэн минь хажуудах эхнэрээ хайрлаж халамжилж чадахгүй байж авгай хүүхэн эргүүлээд, тэр охины чат мэссэж бичлэгийг ил гаргахгүйд надад баярлаж яваарай” гэжээ.

Гэнэн сахилтай тэрээр өмнө нь жүжигчин Б.Батмаатай багагүй хугацаанд амраглаж байсныг гэрчлэх хүмүүс олон байдаг. Гэвч насны ханиараа уул уурхайн компаний эзний ганц охинтой дэр нэгтгэж, оны өмнө хүүтэй болсон байна.
Түүний хадам аав “Хишиг Арвин индустриал” ХХК-ны эзэн Б.Хишигдорж.
Тус компани нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхрийн хэрэгт холбогдож, олноо танигдаж байсан.
Б.Хишигдорж захирал Х.Ариунзаяа гэх амь шигээ хайртай ганц охинтой. Охин нь гэгээнтнийг эр нөхрөөрөө сонгосонд Б.Хишигдорж захирлын хөл нь газар хүрэхгүй баярлаж яваа сурагтай.
Гэгээнтэний хадмын эрхэлдэг “Хишиг Арвин индустриал” ХХК нь Эрдэнэс Таван Толгойн Баруун, Зүүн цанхи, Саусгоби Сэндсийн Овоот толгой, Оюутолгойн далд уурхай зэрэг томоохон уул уурхайн төслүүдэд олон улсын стандарт, шаардлагын дагуу гэрээт олборлолтын болон дэд бүтцийн ажлуудыг хийж гүйцэтгэдэг.


