Монголын кино урлагт өөрийн гэсэн харизм, өнгө төрхтэй уран бүтээлчдийн нэгдэл бол Фантастик. Өөрсдийн гэсэн фенүүдтэй болсон тэд бодибилденгээр хичээллэддэг.

Спорт заал, фитнесүүд хичээллэж эхэлсэнтэй холбоотойгоор тус продакшны уран бүтээлчид мөн бэлтгэлдээ оржээ. Тэдний хувьд ирэх намраас 13-15 р зууны монгол эрчүүдийн төрхийг харуулсан кино хийхээр төлөвлөж, гадаад үзэмж болон бусад бэлтгэлээ базааж эхэлсэн байна.
Тус нэгдлийн найруулагч Б.Тамир нэгэн хэвлэлд ярихдаа “Уран зохиолын ном унших дуртай.
Сая кинон дээр ажиллаж байхдаа түүхэн холбогдолтой номуудыг нэлээд уншсан. Б.Ойдов гуайн “Ар халхын шилийн сайн эрчүүд” зургаан боть, Монголын түүх гэх мэт. Movie Edition номыг орчуулж, залуу уран бүтээлчдэд Холливудад жишээ нь кино ямар зарчмаар явдгийг ойлгуулах сан гэж хүсдэг. Мэдээж хүнтэй хамтарч хийх байх” гэжээ.


