“Миний мэдэхийн чи мисс хүүхэн
Хүний хэлэхийн чи хөөрхөн хүүхэн
Аргагүй чи сайхан хүүхэн
Алаг нүдтэй янзтай бүсгүй…” хэмээх дуу хааяа хааяа уншигч таны аманд аялагддаг биз. Энэ удаад бид зохиолын дууны ертөнцөд өөрийн нэр алдар нэр, гоо сайхнаа гялбуулж яваа хөөрхөн бүсгүйчүүдийг онцолж байна.
Х.Мөнгөнцэцэг

Нэгэн цагт нийтийн дууны гүнж нэртэй явсан дуучин Х.Мөнгөнцэцэг хэдийнэ гурван дэрсхэн үрсийн ээж болжээ. Тэглээ гээд тэрээр хөөрхөн царай, ялдам төрхөө алдаагүй. Түүний хувийн амьдралын талаар сайн, муугаар хүмүүс өгүүлдэг ч тэрээр ганхийж ганц үг унагаж яваагүй, ухаалаг буйртай бүсгүй.
Тэрээр анх оюутан байх үедээ “Ар цармын цэцэг” дуугаар олонд танигдаж, үүнийхээ дараа МУГЖ Ганзоригтой 21 аймгаар аялан тоглолт хийж явсан нэгэн.
Д.Бурмаа

Увс аймгийн Тэс сумаас гаралтай түүнийг сайхан бүсгүй гэхгүй юм бол өөр хэнийг сайхан гэх билээ. Царай зүс өв тэгш тэрээр өндөр нуруу, эрвээхэйн дэвэлт мэт нүд, гоолиг бэлхүүстэй.
Хэдийгээр гурван хүүхэд төрүүлсэн ч, тийм гэхээргүй сайхан биеэ авч явдаг нэгэн.
О.Гансувд

Дуучин Төрмандахын хайртай гэргий тэрээр оюутан байхдаа амьдрал зохиож, гурван хүүхэд төрүүлсэн ч уран бүтээлээ орхиогүй яваа. Бусад дуучин шиг болсон болоогүй дууг байнга дуулдаггүй тэрээр хааяахан часхийсэн уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулздаг. Урт шулуун үс, мойл хархан нүд, нимгэн уруул, гоолиг бэлхүүс торгон хоолой бүгд түүнийх.
А.Түмэн-Өлзий

Хэзээнээс торгон мэдрэмж, гургалдай мэт тансаг хоолой, хөөрхөн төрх, ялдам инээмсэглэл, хацрын хонхорхойгоороо олны хайрыг татдаг уран бүтээлч бол А.Түмэн-Өлзий. Өдгөө охиноо ганцаар өсгөж яваа тэрээр амьдралын жаргал зовлонг энэ биеэрээ үзэж яваа ч, түүнийгээ энд тэнд дэлгээд “сенсаци” хийгээд яваад байдаггүй.
Ойр дотныхон нь түүнийг муухан эр хүнээс дээр шударга шулуун зан чанартай, за гэвэл ёогүй хэмээн ярих нь бий.
Э.Чулуунчимэг

Хувийн амьдралаа сенсаци болгож чаддаг энэ бүсгүйг нүдэнд дулаахан эмэгтэй хэмээн дүгнэх нь бий. Өвөрмөц хоолойны темптэй түүний инээмсэглэл ихээхэн чимдэг. Нөхрөөсөө салсныхаа дараа “Зүгээр л инээмсэглэ” хэмээн дуулсаар гарч ирэхэд түүнийг фенүүд нь сэтгэлийн хадтай, айхтар ухаантай бүсгүй юм хэмээн дүгнэсэн талтай.



