Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Зохиолын дууны хөөрхөн хүүхнүүд
Папарацци

Зохиолын дууны хөөрхөн хүүхнүүд

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/19/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Миний мэдэхийн чи мисс хүүхэн
Хүний хэлэхийн чи хөөрхөн хүүхэн
Аргагүй чи сайхан хүүхэн
Алаг нүдтэй янзтай бүсгүй…” хэмээх дуу хааяа хааяа уншигч таны аманд аялагддаг биз. Энэ удаад бид зохиолын дууны ертөнцөд өөрийн нэр алдар нэр, гоо сайхнаа гялбуулж яваа хөөрхөн бүсгүйчүүдийг онцолж байна.

Х.Мөнгөнцэцэг


Нэгэн цагт нийтийн дууны гүнж нэртэй явсан дуучин Х.Мөнгөнцэцэг хэдийнэ гурван дэрсхэн үрсийн ээж болжээ. Тэглээ гээд тэрээр хөөрхөн царай, ялдам төрхөө алдаагүй. Түүний хувийн амьдралын талаар сайн, муугаар хүмүүс өгүүлдэг ч тэрээр ганхийж ганц үг унагаж яваагүй, ухаалаг буйртай бүсгүй. Тэрээр анх оюутан байх үедээ “Ар цармын цэцэг” дуугаар олонд танигдаж, үүнийхээ дараа МУГЖ Ганзоригтой 21 аймгаар аялан тоглолт хийж явсан нэгэн.

Д.Бурмаа


Увс аймгийн Тэс сумаас гаралтай түүнийг сайхан бүсгүй гэхгүй юм бол өөр хэнийг сайхан гэх билээ. Царай зүс өв тэгш тэрээр өндөр нуруу, эрвээхэйн дэвэлт мэт нүд, гоолиг бэлхүүстэй.

Хэдийгээр гурван хүүхэд төрүүлсэн ч, тийм гэхээргүй сайхан биеэ авч явдаг нэгэн.

О.Гансувд


Дуучин Төрмандахын хайртай гэргий тэрээр оюутан байхдаа амьдрал зохиож, гурван хүүхэд төрүүлсэн ч уран бүтээлээ орхиогүй яваа. Бусад дуучин шиг болсон болоогүй дууг байнга дуулдаггүй тэрээр хааяахан часхийсэн уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулздаг. Урт шулуун үс, мойл хархан нүд, нимгэн уруул, гоолиг бэлхүүс торгон хоолой бүгд түүнийх.

А.Түмэн-Өлзий


Хэзээнээс торгон мэдрэмж, гургалдай мэт тансаг хоолой, хөөрхөн төрх, ялдам инээмсэглэл, хацрын хонхорхойгоороо олны хайрыг татдаг уран бүтээлч бол А.Түмэн-Өлзий. Өдгөө охиноо ганцаар өсгөж яваа тэрээр амьдралын жаргал зовлонг энэ биеэрээ үзэж яваа ч, түүнийгээ энд тэнд дэлгээд “сенсаци” хийгээд яваад байдаггүй. Ойр дотныхон нь түүнийг муухан эр хүнээс дээр шударга шулуун зан чанартай, за гэвэл ёогүй хэмээн ярих нь бий.

Э.Чулуунчимэг


Хувийн амьдралаа сенсаци болгож чаддаг энэ бүсгүйг нүдэнд дулаахан эмэгтэй хэмээн дүгнэх нь бий. Өвөрмөц хоолойны темптэй түүний инээмсэглэл ихээхэн чимдэг. Нөхрөөсөө салсныхаа дараа “Зүгээр л инээмсэглэ” хэмээн дуулсаар гарч ирэхэд түүнийг фенүүд нь сэтгэлийн хадтай, айхтар ухаантай бүсгүй юм хэмээн дүгнэсэн талтай.

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.