Олон улсын эрдэм шинжилгээний байгууллага, ДЭМБ энэхүү шинэ мутацийн хор хөнөөлийг эцэслэн судалж байгааг Шадар сайд С. Амарсайхан мэдэгдлээ. Мөн тэрээр УОК-оос гарсан онцлох шийдвэрийг танилцууллаа.

-Халдвар тархсан улс орноор зорчсон, дамжин ирж байгаа гадны иргэдийг хүлээн авахгүй
-Халдвар бүртгэгдсэн эрсдэлтэй бүсээс ирсэн өөрийн улс орны иргэдийг хүлээн авна. Ингэхдээ 10 хоног өөрсдийн зардлаар нь ажиглан тусгаарлана
-Энхийг сахиулагчид эрсдэлтэй бүсээс өнөөдөр ирж байгаа. Бүгд ирэхдээ шинжилгээгээ өгсөн ч гэсэн 10 хоног цэргийн амралтад тусгаарлана
– Нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх боомтын ажилтан албан хаагчдаас шинжилгээ авна
-Гадаад руу шаардлагагүй тохиолдолд аялахгүй байхыг анхаарууллаа

