Бидний эх дэлхийн түүхэн дурсгалт газрууд байгалийн үзэгдэл болон хүний санаатай,санамсаргүй үйлдлээс болж аажмаар устаж үгүй болж эхэлж байна. WomanHit.ru бүрмөсөн алга болох таван газрыг нэрлэсэн байна.

Танзани улсын Килиманжаро уул
1912-2007 онд дэлхийн дулаарлын улмаас уулын мөсөн бүрхүүл 85%-иар багассан байна. Хэрэв цаг уурын нөхцөл өөрчлөгдөхгүй бол 30-40 жилийн дараа Килиманжарогийн мөсөн голууд бүрэн хайлна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Энэтхэг, Бангладеш улсад орших Сундарбан
Сундарбан бол манай гараг дээрх хамгийн том ой юм. Ганга мөрний бэлчирт орших Энэтхэг, Бангладеш гэсэн хоёр нутаг дэвсгэрт байх энэхүү ойд нэн ховор, ховордсон мөлхөгчид, шувууд, хөхтөн амьтад, шавж, ургамал амьдардаг. Гэвч хүний буруутай үйл ажиллагааны улмаас уг ой амьтдынх хамт устаж үгүй болж байгаа.
Энэтхэгийн Таж Махал
Энэтхэг улсын хүрээлэн буй орчны бохирдлын улмаас дэлхийн долоон гайхамшгийн нэг, цагаан гантиг чулуун тансаг ордон болох Таж махал устах эрсдэлтэй болсон юм. Таж Махалыг үзэж сонирхохоор өдөрт 15 мянга орчим жуулчин ирдэг бол амралтын өдрүүдэд энэ тоо 50 мянгад хүрдэг. Харамсалтай нь уг ордон нурах эрсдэлтэй болж байгаа юм. Тодруулбал, Жамна гол гүехэн болж, барилгын суурь сүйдэж байгаа бөгөөд ордны цамхаг аажмаар хазайж байгаа аж. ЮНЕСКО Таж Махалыг нуран унахаас сэргийлж, жуулчдыг нэвтрүүлэхгүй байх санал гаргаад байгаа юм.
Мальдив
Мальдив улсын Ерөнхийлөгч 2008 оноос хойш бусад улс орнуудаа газар нутаг худалдан авч иргэдээ суурьшуулж байгаа. Учир нь өнгөрсөн зуунаас эхлэн усны түвшин мэдэгдэхүйц нэмэгдэж, тус улсын нутаг дэвсгэрийг аажмаар үерт автаж байгаа юм. Эрдэмтэд 2100 он гэхэд арлуудын 70 хувь нь усан дор байх болно гэж үзэж байна.


