Монголын загварын ертөнцөөс өөрийн гоо төрх, хөөрхөн царайгаараа олны анхаарлыг өөртөө татдаг бүсгүй бол Монголын загварын холбооны ерөнхийлөгч, Buro-ийн монгол дахь төлөөлөгч Ө.Содгэрэл.

Нэгэн цагт загварын тайзнаа алхаж явсан тэрээр өөрөө маш загварлаг нэгэн. Үүнийгээ батлах гэсэн мэт энд тэндэхийн арга хэмжээнд загварын тайзнаа алхаж яваа бүсгүйчүүдээс илүү ганган үзэгдэх нь бий.

Өнгөрсөн амралтын өдөр үзэгчдийн хүртээл болсон “Michel Amazonika” брэндийн загварын шоуны үеэр тэрээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гэргий Ү.Сарнайтай хамтдаа очиж таалан соёрхжээ. Тэдний өөрсдийн стиль имиджийг зүгээр л эндээс харчих…

