Энэ жилийн гоёлын даашинзны загварыг танилцуулах “Floraison fashion-2022” шоу өчигдөр /2021.11.29/ “Corporate centert” болж өнгөрлөө. Уг шоунд нийт 74 загвар зохион бүтээгчийн 200 гаруй гоёлын даашинзыг танилцуулжээ.

Тун удахгүй болох шинэ жилийн даашинзны загвар, чиг хандлагыг тодорхойлсон тус шоуны үзэгчдийн суудалд тухалсан олны танил бүсгүйчүүдийн нэг бол МУГЖ С.Өлзийхүү байлаа. Үеийнхэн дундаа европ размертэй гэгддэг тэрээр сүүлийн үед загварын шоу бүрийг алгасахгүй үздэг болсныг учир мэдэх хүмүүс шивэр авир хийх болж.
Жүжигчин бүсгүйн хувьд нэлээгүй олон шинэ жилийн арга хэмжээнд уригдсан болохоороо даашинзаа давхцуулахгүйн тулд тус шоуг анхааралтай нь аргагүй үзэж суусан ч юм билүү хэн мэдлээ.


