Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026

    Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

    07/23/2026

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Цуврал№1 Арматурын “Бэст-Элект” компаниас болж иргэд болон зуучлалын компаниуд хохирогч болжээ
Папарацци

Цуврал№1 Арматурын “Бэст-Элект” компаниас болж иргэд болон зуучлалын компаниуд хохирогч болжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/06/2021Шинэчилсэн:12/06/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүүлийн үед цахим орчинд зуучлалын компаниуд иргэдийг хохироож байна гэх агуулга бүхий мэдээлэл цахим орчинд тарсан.

Тэгвэл энэ мэдээлэл нь хэт нэг талыг барьсан, ялангуяа Ремаксийн нэр хүндийг унагах гэсэн санаа зорилго бүхий цуврал гэж ойлгогдохоор байна.

Тодруулбал цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байхад хэвлэл мэдээллийн байгууллага хэт нэг талыг барьж мэдээлж байгаа нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн үйлдэл болж байна.

Барилгын зах зээл бартерын болон бэлэн мөнгөөр бараа материал нийлүүлж ирсэн тогтолцоотой. Тодруулбал, барилгын материал нийлүүлснийхээ хариуд баригдаж буй барилгын ажил дуусангуут тодорхой хэмжээг эзэмших эрхтэй болдог тогтолцоо эртнээсээ үүссэн. Харин энэ зарчмаар ажиллаж байхдаа барилга барьж буй болон материал нийлүүлэгч талууд гэрээгээ цуцлах тохиолдол гардаг бөгөөд энэ тохиолдолд иргэд хохирох тохиолдол гарсаар байгаа бөгөөд энэхүү сөрөг жишээг арматурын “Бэст-Элект” ХХК давтаж иргэдийг болон Ремакс байгууллагыг хохироожээ.

Яармагт байрлах “Арцат аппартент-2” хороололд арматур нийлүүлэх гэрээг Бэст-Элект компани байгуулсан байна. Улмаар тухайн хорооллоос орон сууц бартерын гэрээний хүрээнд авахаар болсон аж. Арматурын болон барилгын материалын үнэ хэт нэмэгдсэнээс шалтгаалан үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрсэн тул барилга барьж байсан ХХК болон Бэст-Элект компанийн гэрээ цуцлагдсан байна. Ингээд гэрээний үүрэг биелэгдээгүйн улмаас тухайн компанитай гэрээтэй байсан компаниуд хохирогч болж үйлчлүүлсэн иргэд мөн хохирогч болжээ.
Ингэхдээ тус ХХК нь зах зээлийн үнээс 20-30% р бага үнэлж зарсан байна.
Ингэж зарахдаа олон зуучлалын компаниудыг мөн ашигласан байна. Тухайлбал Ремакс компанид 5, Центури21 зуучлалын компанид 4, бусад дотоодын зууч компаниудаар 6 үл хөдлөх хөрөнгө дамжуулсан байдаг.

Улмаар уг луйвар нь илэрсэн бөгөөд өдгөө цагдаагийн байгууллагад хэргийг шалгаж байгаа юм байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Хурандаа Б.Баатархүү:

“Иргэнээс ирсэн өргөдлийн дагуу цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа. Өргөдөл иргэн болон Ремаксийн зүгээс ирсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Тэгвэл цагдаагийн байгууллагад Бэст-Элект компанитай холбоотой 20 гаруй хохирогчийн хэрэг цуглаад байгаа юм байна. Иргэд болон Ремаксийг хохироож буй Бэст-Элект компанийн талаар нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзэхэд хүнд машин механизмын бизнес эрхэлж байгаад энэ оноос барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ болон барилгын салбарт үйл ажиллагаа явуулах болжээ.

http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5827523

Үүгээр ч зогсохгүй тухайн байгууллагын захирал болон нэр бүхий хувьцаа эзэмшигч залилангаар “мэргэшсэн” этгээдүүд гэдгийг эх сурвалж мэдээлэв.

Тэгвэл тус байгууллагын луйврын шинжтэй үйлдлээс болж хохирсон иргэд байрныхаа мөнгийг Бэст-Элект компанид болон захирал гэх хувь хүмүшсийн дансанд төлсөн бөгөөд, зуучлагч компаниуд хохирогчдоос ямар нэгэн төлбөр огт аваагүй, зуучлалын хөлс ч аваагүй, гэрээ байгуулаагүй байдаг.

Хорь гаруй хохирогчтой, цагдаагийн байгууллагад шалгагдаж буй энэ хэргийг зарим нэгэн мэдээллийн хэрэгсэл хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа зөрчин хэт нэг талыг барьж, мэдээлсэн байна. Энэ нь өөрөө аж ахуйн нэр хүндэд санаатайгаар халдсан, мөрдөн байцаах ажиллагаанд нөлөөлөх гэсэн ноцтой үйлдэл юм.

Иргэд байр орон сууц авахдаа хямд үнэнд хуурталгүй, бартерийн гэрээтэй тохиолдолд тухайн төслийг хэрэгжүүлэгч компанитай давхар гурвалсан байдлаар албан ёсоор гэрээгээ хийж баталгаажуулж байхыг анхааруулж байна.

Бид энэ хэргийн талаарх эхний цувралаараа ерөнхий мэдээллийг хүргэсэн бөгөөд дараагийн дугааруудад дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Т.Энхриймаа

гэмт хэрэг Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.