Монголын улс төрд сүүлийн 30 жилд хамгийн “зартай” яваа улс төрчдийн нэг бол Н.Энхбаяр. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өөрийн МАХН-аа татан буулгаж, МАН-даа эргэн ирсэн тэрээр ихээхэн өнгө орж, зүс нэмжээ.

Арга ч үгүй биз, өөрийн том хүү Э.Батшугараа “хүчээр” шахуу УИХ-д суулгаж, эрх мэдлийн үзүүрээс дахин атгасан билээ. Тэрээр өнөөдөр 12 жилийн дараа дахин МАН-ын Их хуралд урилгаар оролцож байна.






