МАН-ын Их хурал өнөөдөр сүр дуулиантайгаар үргэлжилж байна. Намын асуудлаас эхлээд улс эх орны өнөөдрийн тулгамдсан асуудал, ирээдүйн намын зорилт, улсдаа хувь нэмэр болох ажлуудын тайлан, төлөвлөгөө танилцуулж буй уг хурал олны анхаарлыг ихээхэн татаж буй нь илт.

Тэгвэл тус Их хуралд суугаа МАН-ын зарим эрх мэдэл бүхий гишүүд хуралдаа анхаарах бус өөр зүйл хийж буй нь манай гэрэл зургийн дуранд өртжээ.
Тухайбал, Шадар сайд С.Амарсайхан хурлынхаа үеэр утсаар зарим ажлуудаа амжуулж буй бол УИХ-ын М.Оюунчимэг зүйрмэглэж, Ж.Эрдэнэбат гишүүн мэдээллийн сайтууд ухаж буй аж.





Түүнчлэн, зарим МАН-ын гишүүд фэйсбүүк, инстграм ухан хүүхэн шуухны зурагт “like, love”-д дарсан шигээ сууж байна. Нам төр засгийн цаашдын асуудал, ажлын төлөвлөгөө тэдэнд тун “сонирхолгүй” байгаа бололтой.



