Монголын улс төрд олон жилийг элээж яваа хүн бол Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж. Сайн муугаар хэлүүлж өдий хүртэл улс төр хийж яваа түүнд сайн чанар бий, муу чанар бий.

Нэг үеэ бодвол эрх мэдлээ “алдаад” байгаа тэрээр МАН-ын Их хуралд оролцож яваа харагдана лээ. Энэ төрийн төлөө өөрийн нас зүс, амьдралаа зориулсан гэж ярих дуртай түүнийг сайн хор найруулагч гэж намынхан нь хэлдэг.
Тиймдээ ч, монголын ард түмэнд тэрээр “Мандухай сэцэн хатан” киноны Исмэл сайдыг орчин цагт авчирсан мэт санагдуулдаг нь лавтай.




