Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026

    Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

    07/23/2026

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Эрх мэдлээ урвуулсан УБТЗ-ын албан тушаалтныг шалгаж дууслаа
Папарацци

Эрх мэдлээ урвуулсан УБТЗ-ын албан тушаалтныг шалгаж дууслаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/09/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэгэн албан тушаалтныг албан тушаалаа урвуулж, байгууллагадаа хохирол учруулсан гэх үндэслэлээр АТГ-ынхан шалгаж дуусжээ.

УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн I ангийн даргаар ажиллаж байсан Ө.Ууганжаргалд холбогдох хэргийг өдгөө НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянаж эхэлсэн гэнэ. Тэрбээр 2018 оны хоёрдугаар сард дээрх албан тушаалд томилогдоод удалгүй “Рояал кинг констракшн” гэх компанитай ямар ч сонгон шалгаруулалт хийлгүй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан аж. УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн I анги уг нь 2018 оны “Худалдан авалтын төлөвлөгөө”-ндөө ангидаа бохирын систем суурилуулах гүйцэтгэгч сонгон шалгаруулах 95 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажил хийхээр тусгасан байж. Гэвч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчин тендер зарлалгүйгээр “Рояал кинг констракшн” компанитай 2018 оны дөрөвдүгээр сараас тавдугаар сарын хооронд 14 удаа шууд гэрээ байгуулж, 59.7 сая төгрөгийг нь ажлын гүйцэтгэлд шилжүүлсэн аж. Тиймээс Ө.Ууганжаргалд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.