Эхлээд түүнийг Universal англи хэлний сургалтын төвийн багш, үүсгэн байгуулагч Н.Амаржин гэдгээр нь бид мэддэг байв. Харин дараа нь Авьяаслаг Монголчууд шоунд Stand up Comedy төрлөөр оролцож, шилдэг тавд шалгардаг “Амаржий” болсон.

Харин одоо журамт багш, Comedy Lab клубын комедиан, энтерпренёр, сайхан нөхөр, бас сайн аав.
Тэрээр эхнэрийнхээ гэрийн ажлыг хөнгөвчилж, гэрийн үйлчлэгч авч байгаа гэнэ шүү. Түүний шаардлага ажлаа сайн хийдэг, итгэлтэй байхаас гадна ааштай бас бандгар байх ёстой гэнэ.
Эрхэм комедиан гэрийн үйлчлэгчээ сая төгрөгөөр цалинжуулах бөгөөд ердөө 7 хоногт 2 удаа нэг өрөөг цэвэрлэж, нэг хүний хувцасыг угаалгын машинд хийх ёстой аж.
Түүнчлэн, хоол хүнсийг нь цуглуулж өгөх ёстой юм байна.

