Монголын язгуур урлагийг өөр түвшинд гаргаж ирсэн охидын хамтлаг бол “Шуранхай”. Өдгөө тус тусын амьдрал, уран бүтээлээ хөөсөн тэд дахин хамтарч уран бүтээл гаргахгүй нь бололтой.
Харин удаан хугацаанд МУГЖ С.Жавхлангийн ард амьдарч байсан тус хамтлагийн хамгийн хөөрхөн гишүүн Г.Эрдэнэчимэг эргэн уран бүтээлдээ оржээ.
Нэг голын ус нэртэй цомгоо гаргасан тэрээр сүүлийн үед нүүрээ будаж, үндэсний уламжлалт дээл хувцасыг орчин цагийн загвар хийц оруулан өмсөх болсон. Амьдралын утга учрыг юу юунаас илүү судалж, өвөг дээдсийнхээ өв уламжлалыг хүндэтгэдэг тэрээр өөрийн амьдралын философио дэлгэжээ. Тэрээр “Хүн бүр энэ хорвоод ямар нэг үйл бүтээж, гэрэл түгээх гэж ирдэг. Хэрэв хувь заяандаа эзэн байж чадалгүй буцвал сүнс гунддаг ажээ” хэмээсэн байна.

