Монголын урлагт өөрийн өнгө төрх, авьяас чадвараа сорьж яваа бүсгүйчүүд бол Г.Золзаяа, Х.Баярмаа нар. Саяхан “Гэм зэм” жүжгээрээ олныг байлдан дагуулж, хэр авьяаслаг уран бүтээлчид гэдгээ харуулсан тэд өчигдөр Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаажээ.

Жүжигчин Г.Золзаяагийн хувьд энэ жил 32 настай. Оюутан байхаасаа охидын хамтлагт дуулж бүжиглэж ирсэн тэрээр найруулагч Б.Тамирын анхны гэргий, ганц охиных нь ээж. Түүний хувийн амьдралд романтик намтраар дүүрэн. Үүнтэйгээ ижил хэд хэдэн дэлгэцийн бүтээлд өөрийнхөө ур чадварыг гаргаж явсан бүсгүй.
Тэрээр жилийн өмнө БНХАУ-д мэргэжил дээшүүлээд ирсэн.
Харин Х.Баярмаагийн хувьд найруулагч Ц.Хүсэлбаатар, МУГЖ С.Өлзийхүү нарын ганц охин. Одоогоос 10-аад жилийн өмнө эх орноо төлөөлж “Дэлхийн мисс”-т оролцож оронд танигдсан тэрээр АНУ-д мэргэжил дээшлүүлсэн мэргэжлийн жүжигчин. Энэ жил 28 настай тэрээр сүүлийн үед гэр бүлийнхээ уран бүтээлээс гадна “Бурханы аварлаар чи ирлээ” шоу, “Гэм зэм” жүжгийн гол дүрд тоглосон билээ.
Ямартаа ч, үзэсгэлэнтэй авьяаслаг уран бүтээлч бүсгүйчүүддээ илүү их амжилт бүтээлийн дээдийг ерөөе.

