Монголын кино урлагт авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ ялгарч гарч ирсэн залуу уран бүтээлч бол Ц.Эрдэнэцэцэг буюу Ээнээ. Жүжигчин, найруулагч Р.Алтансүхийн найруулсан “Хунгийн сүүлчийн дуу” уран сайхны кинонд туслах дүрээр олны танил болсон тэрээр өөрийн цахим хуудаснаа усны дусал мэт ижилхэн төрхтэй Ц.Долгорсүрэн гэх бүсгүйн зургийг дэлгэж “Бидний 20 нас” хэмээн онцолсон нь хүмүүст “Ихэр байсан юм уу” гэх асуултыг асуухад хүргэсэн.

Тэгвэл тэд ихэр биш. Харин ихэр мэт ижилхэн төрхтэй эгч дүүс ажээ. Жүжигчин бүсгүйгээс дүү Ц.Долгорсүрэн нь хоёр насаар дүү бөгөөд өдгөө гэр бүлийн хамт Турк улсад ажиллаж амьдардаг аж.

