“Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ?”, “Хөлбөмбөгийн бурхан тэнгэр гомдох биз дээ” гэх зэрэг өөрийн хэв маяг бүхий яриагаараа үзэгчдийн танил болсон тайлбарлагч Э.Балжиннямыг манай улсын хөлбөмбөг сонирхогч хүүхдүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлсэн гавъяатай нэгэн гэхэд хилсдэхгүй.
Учир нь түүний сэтгэл хөдлөлөө барьж ядан байж тайлбарладаг нь олон хүний сэтгэлд хүрсэн бөгөөд түүний тайлбарыг сонсох гэж хөлбөмбөг үзсээр байгаад улаан фанат болчихсон хүн их олон гэдэг. Хөлбөмбөгт ухаангүй дуртай, заримдаа бүр эфирийнхээ өрөөнд дэмжиж буй багаасаа болж уйлж суудаг энэ эрхэм бурханы оронд заларчээ.
Бага насаа Сэлэнгэ аймагт өнгөрүүлсэн тэрээр өөрийн хөтлөлтдөө өгүүлэмж, түүх, баримтыг хослуулдаг, характер, харизмаараа ялгарч чадсан, хөгжилтэй гэгээлэг нэгэн байлаа.
Ум мани бадмэ хум