Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Топ модель Д.Пүрэвсүрэн 37 насны төрсөн өдрөө даруухан тэмдэглэв
Папарацци

Топ модель Д.Пүрэвсүрэн 37 насны төрсөн өдрөө даруухан тэмдэглэв

Эрхэм админBy Эрхэм админ12/16/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголын загварын ертөнцөөс тодрон гялалзан гарч ирсэн бүсгүй бол Д.Пүрэвсүрэн. Өдгөө дөрвөн хүүхдийн ээж болсон тэрээр өчигдөр 37 насны төрсөн өдрөө тун даруухан тэмдэглэсэн бөгөөд багын хоёр найзтайгаа уулзаж өдрийг өнгөрүүлжээ.
Энэ тухайгаа тэрээр “Өнөөдөр миний төрсөн өдөр. Хайртай хоёр найзтайгаа хэдэн ч цаг ярьж суув. Нас нэмэх таалагдаж байна шүү” хэмээн бичжээ.
Топ модель Д.Пүрэвсүрэнгийн хувьд хоёрдугаар 40 мянгатад хүүхэд насаа өнгөрүүлсэн. Аав нь Барилгын зургийн институт, ээж нь Мод боловсруулах үйлдвэрт эдийн засагчаар ажиллаж байсан. Дээрээ 2 ах, 2 эгчтэй айлын отгон охин.
Тэрээр Нийслэлийн 10 жилийн 24 дүгээр дунд сургууль, СУИС-ийг дүүргэн Сингапурт хэлний мэдлэгээ дээшлүүлсэн. Мөн Удирдлагын академид суралцан 2009 онд “Гоёлын даашинз” киноныхоо нээлтийн өдөр дипломоо хамгаалж орой нь киногоо нээж байсан. Жүжигчин, бизнесийн менежер мэргэжилтэй.
Анхны амьдралаа Ц.Мянганбаяртай 18 насандаа эхлүүлж, 19 насандаа ээж болсон. Түүний охин М.Мөнхжин энэ жил 18-тай. М.Мөнхжин ээжийнхээ хамгийн ойрын зөвлөгч, шүүмжлэгч бөгөөд гурван дүүгээ өсгөхөд тун их тусалж байгаа гол хүн. Ээж шигээ дэгжин хээнцэр энэ охиныг өвөө эмээ нь өсгөсөн.
Пүүжээ экс нөхөр буюу алтны магнатаас салсныхаа дараа “Ер нь хамгийн хайртай хүүхэд нь манай охин. Яагаад гэвэл гэр бүлийн амьдрал хүүхэд яаж бий болдог вэ, гэдэс яаж томордог, яаж төрдөг, нярай үедээ ямар байдаг, хүүхэд яаж өлгийддөг, яаж шүд ургадаг, хөлд ордог, энэ бүх процессыг зөвхөн надтай амьдарсан он жилүүддээ л үзсэн. Тийм болохоор бид хоёр тэр хүний хувьд үнэтэй байр эзэлдэг гэж би боддог” хэмээн ярьж байв

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.