Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»МҮЭХ-ны удирдлагын албан өрөөнд нэгжлэг хийж, эрүүгийн хэрэгт шалгаж эхэллээ
Папарацци

МҮЭХ-ны удирдлагын албан өрөөнд нэгжлэг хийж, эрүүгийн хэрэгт шалгаж эхэллээ

Эрхэм админBy Эрхэм админ12/16/2021Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нарын албан өрөө, гэрт нь АТГ-ын мөрдөгчид нэгжлэг хийж, эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл дугаар шилжих мөчид бидэнд ирлээ.
Хууль сахиулагчид өчигдөр орой МҮЭХ-ны төв байран дахь тэдний албан өрөөнд прокурорын зөвшөөрлийн дагуу нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримт, гэрээг нь хураан авсан байна. Мөн гэрт нь нэгжлэг хийхэд багагүй хэмжээний ам.доллар хураан авсан тухай мэдээлэл эх сурвалжууд өгөв. Тэднийг холбогдуулан шалгаж буй үйлдэл нь Баруун дөрвөн зам дахь МҮЭСТО-ы дэргэд барьсан “GEM палас” төвийн газрыг худалдсан байж болзошгүй хэмээн буруутгаж буй гэнэ. Тодруулбал, уг газрыг худалдан их хэмжээний буюу 600 сая орчим төгрөг завшиж үрэгдүүлсэн гэх гомдол АТГ-т ирсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн аж.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.12 дахь хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.