Одоогоос 20 жилийн өмнө буюу 2000 оны эхээр хөдөлмөрч зан, дуу хоолойгоороо залуусыг байлдан дагуулж зүрхийг шархлуулж, нүдийг хужирлаж явсан бүсгүй бол Э.Минжинсор.

Түүний “Нүцгэн байхыг минь битгий хараарай”, “Нууцхан хайр”, “Амрагаа хүлээсэн бүсгүйн дуу” зэрэг уран бүтээл нь үе үеийн хит дууны жагсаалтад байсаар байдаг. Гэвч тэрээр эх орондоо ирж сууришсанаас хойш барагтаа урлагийн тайзнаа гарахаа больж, олны анхаарлын төвөөс холдсон.
Тэгвэл эрхэм дуучин бүсгүй өнгөрсөн амралтын өдөр нэгэн тансаг төрсөн өдөрт уригдаж, олны өмнө дахин гарч ирсэн байна.
Түүний хувьд эх орондоо ирээд хэдэн оныг үдэж буй. Залуу бүсгүйчүүдэд гадаад хүнтэй суух хэрэггүй хэмээн зөвлөх болсон тэрээр эгэл жирийн энгийн амьдралтай монгол залуутай ханилсан гэдэг. Тэд хамт амьдраад багагүй хугацааг үдэж байгаа бөгөөд ихэр охидоо дүүтэй болгох бодолтой байгаа сурагтай. Нас явахын хэрээр нэлээгүй жин нэмсэн дуучин бүсгүй маань олны өмнө гарахаас нэлээгүй цаараглах болсон тухай ойр дотныхон нь жиг жуг хийх болсон нь ортой бололтой.


