Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»ЦЕГ: “Цагдаа, иргэний харилцааны менежментийг сайжруулах нь” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт үе шаттай зохион байгуулагдаж байна
Мэдээ

ЦЕГ: “Цагдаа, иргэний харилцааны менежментийг сайжруулах нь” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт үе шаттай зохион байгуулагдаж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/20/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цагдаагийн Ерөнхий газраас (ЦЕГ) иргэд, олон нийттэй харилцдаг алба хаагчиддаа зориулан “Цагдаа, иргэний харилцааны менежментийг сайжруулах нь” сэдэвт сургагч багш бэлтгэх загвар сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Эхний ээлжинд сургалтанд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хэв журам, олон нийттэй харилцах тасгийн алба хаагчид болон тээврийн цагдаагийн албаны алба хаагчид тус тус хамрагдлаа.

Энэ удаагийн сургагч багш бэлтгэх загвар сургалтанд жагсаал, цуглааны үеэр үүрэг гүйцэтгэдэг, замын хөдөлгөөнд зохицуулалт хийдэг алба хаагчдаас сонгон оролцуулж, онол, практик хосолсноороо онцлог байв.

“Цагдаа, иргэний харилцааны менежментийг сайжруулах нь” сэдэвт сургалтаар хүний эрхийн тухай, иргэдтэй зөв харьцах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах техник, хохирогчтой харилцах тактик, арга зүй, цахим орчин дахь мэдээллийн урсгал, харилцааны ур чадвар, эерэг хандлагыг төлөвшүүлэх, мэдээллийн технологийн хувьсал, хөгжил, крипто валютын тухай, жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэглээ, хүний бичиг баримт шалгах, үзлэг хийх ажиллагаа дахь хууль, тогтоомжийн хэрэглээ, ажлаас халшрах хам шинж, стресс менежмент болон тодорхой нөхцөл байдалд сэтгэл зүйгээ хянах, удирдах чадварыг нэмэгдүүлэх цогц сургалтууд багтжээ. Түүнчлэн ЦЕГ-ын хэв журам, олон нийттэй харилцах алба, ТЦА-ны чиглүүлэгч багш нар бодит кэйс дээр тулгуурлан дүн шинжилгээ хийн, зөрчлийн тухай хуулийг хэрэглэх талаар багц хичээлүүдийг орсон нь үр дүнтэй байв.

Arslan.mn

ЦЕГ-ын даргын зүгээс сургалтанд идэвхтэй оролцсон алба хаагчдад зориулан талархал илэрхийлснийг НЦУГ-ын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал оролцогчдод гардуулсан юм. Уг талархалд “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ хуулийн дагуу ажиллах, иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах арга, техникийг эзэмших, сэтгэл зүйгээ хянах зорилгоор зохион байгуулагдаж буй “Цагдаа, иргэний харилцааны менежментийг сайжруулах нь” сэдэвт сургалтанд идэвхтэй оролцсон сургагч багш Танд талархаж, цагдаагийн байгууллагын цог жавхаа, сүр хүчийг өндөрт мандуулж явахыг хүсэн ерөөе”  гэжээ.

Сургалтанд хамрагдсан алба хаагчдын зүгээс цаг үеэ олсон, хэрэгтэй сургалтыг зохион байгуулж буй ЦЕГ-ын удирдлагууд болон ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтсийн хамт олонд, сургагч багш нартаа талархаснаа илэрхийлсэн юм.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: гэрэл зургийг mpa.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.