Мөрөөдлийн театраас амьдралаа холбосон Б.Эрхэмбаяр, Э.Намуун нар хамтын амьдралаа зохиогоод багагүй хугацаа өнгөрч өдгөө 5 хүүхдийн аав, ээж болжээ.

Анх харилцаа нь ил болж байхад олон хүмүүс шүүмжлэлтэй хандаж байсан ч аль аль нь аав ээжийнхээ үүргийг сайн гүйцэтгэж хүүхдүүдээ орхигдуулалгүй өнөр өтгөн гэр бүлийг бий болгосноор шүүмжилж, дургүйлхэж байсан хүмүүс эсрэгээрээ тэднийг магтах болсон юм.
Тэдний 5 дахь хүүхэд хэн хэнийх нь дундаас гарсан анхны хүүхэд юм.
Өдгөө төрөөд 9 сар гаруй хугацааг үдэж буй жүжигчин Э.Намуун төрснөөсөө хойш нийт 13 кг жин хассан гэнэ шүү. Энэ тухайгаа тэрээр “Төрсний дараа 64 кг байсан одоо 51 кг болсон байна. 13 кг гэдэг бас л өндөр тоо байна” хэмээн өөрөөрөө бахархаж буйгаа илэрхийлжээ.

