Олимпийн аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр өөрийн найз Улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан. Үүнээс үүдэн Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад БНСУ-ыг зорьсон юм.

Гэвч өнгөрсөн хугацаанд түүний биеийн байдал нь дээрдээгүй, ухаан ороогүй учраас эмчилгээг зогсоох тухай Солонгос дахь эмч нарын зүгээс ар гэрийнхэнд нь мэдэгдсэн байдаг. Түүнийг эх оронд нь хэд хоногийн өмнө авчирсан. Гэвч тэрээр гэмтлээ даалгүй амьсгал хураасан байна.
Түүнийг Сонгдо эмнэлэгт хүлээн авч эмчилж байсан юм.
Түүний ар гэрийнхэн төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлэе.
Ум мани бадмэ хум

