МҮОНРТ-ийн хөтлөгч, сэтгүүлч Э.Уянга өөрийн цахим хуудаснаа ээж аавтайгаа байгууллагын шинэ жилдээ орж буй гэрэл зургуудаа нийтлэжээ.
Түүний ээж аав хоёулаа МҮОНРТ-д телевизийн найруулагч бөгөөд Э.Уянга хүүхэд байхаасаа МҮОНРТ-ийн “Цоглог” хөтөлбөрийг хөтөлдөг байжээ. Тиймээс телевиз түүнд илүү ойрхон санагдсан нь дамжиггүй.

Түүний хувийн амьдралыг сонирхвол, тэрээр үеийн залуутай гэр бүл болж хоёр охин төрүүлсэн. Оюутан болдог жилээ “Хэцүү анги” олон ангит кинонд тоглож Сувдаагийн дүрээр анх олонд танигдсан. Түүний анхны үерхэлийн эзэн жүжигчин М.Наранмөнх байжээ. Энэ тухайгаа тэрээр “М.Наранмөнх бид хоёр үерхдэг байсан. М.Наранмөнх тэр үед Болдын “Захиа” дууны клипэнд тоглочихсон гоё, царайлаг ах байсан. Кино зураг авалтын үеэр сар орчим үерхсэн. Тэр үед жаахан хүүхдүүд байсан юм чинь аргагүй шүү дээ. Пионерийн зусланд долоо хоног амраад ирэхэд л үерхээд, нэгэндээ сайн болоод гомдоод ирдэг биз дээ. Кино зураг авалтын үеэр бид нар гурван сар хамт амьдарсан. Яг зусланд байгаа юм шиг” хэмээн ярьсан байдаг.

Хэзээнээс брэндлэг чамин Э.Уянга хөөрхөн, сайхнаараа үеийнхнээсээ ялгардаг гэхэд болно. Тэрээр нөхөртэйгөө гэр бүл болохоос өмнө хөтлөгч Чойжоотой хоёр жил хамт амьдарсан нэгэн.

