Амай нэрээр бусдад танигдсан дуучин Ж.Золбаяр 2005 оноос дэлхийг тойрох аялал хийж монголчуудад танигдсан нэгэн.
Өдгөө 43 настай тэрээр 2022 онд бүл нэмж, шинэ хүнээ өлгийдөж авахаар болсон гэнэ шүү. Үеийнхнээ бодвол хожуу гэр бүл зохиосон тэрээр анх удаа дэлхийг явганаар тойрон аялсан Монгол хүн юм.
Дөрөв гаруй жил дэлхийн олон улс орноор аялж эх орноо сурталчлан явсан тэрээр “Монгол Бадарчин” хэмээх номоо бичиж Boom тэслэж байсан цаг саяхан.
Тус номондоо 69 орон, 560 гаруй хотоор дайран өнгөрөхдөө тохиолдсон адал явдал, соёл иргэншлийн өвөрмөц байдлыг тусгаснаас гадна харьцуулан судалж, аян замын тэмдэглэлийн бичлэгийн төрлөөр бичсэн байдаг.




