АН-аас олон түмнээ төлөөлж сонгогдсон УИХ-ын цөөн гишүүдийн нэг бол Н.Ганибал. Өөрийнхөө үзэл бодлыг хөнгөн хэлбэрээр илэрхийлдэг түүнийг “этиктэй нөхөр” гэж ойр дотныхон нь хэлдэг.Улс төрийн ажлаас гадна урлаг соёлыг дэмжих тал дээр өөрийгөө бүтэн дайчилдаг тэрээр саяхан болсон нэгэн киноны нээлтэд уригдаж ирсэн харагдана лээ.
Эрхэм гишүүний хувьд Сүхбаатарчуудаа төлөөлж УИХ-д суугаадаа талархалтай байдаг. Түүнийг нэг хэсэг даатгалын компанитай, түүндээ тохируулж хууль санаачилсан гэх шуум дэгдэж байсан ч, мань хүн даалтгалын компанигүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан түүхтэй.