“Жаст”-ын Батхүү гэх нэрийг сонсоогүй хүн Монголд тун цөөхөн биз ээ. Олон түмний хувьд тэр хамгийн сонирхолтой хүн гэгддэг тэрээр Эрдэнэт үйлдвэрийг гадаадын банкны барьцаанд тавьсан “том толгой”.
Гэвч түүний хэрэг аль нэг тийш шийдэгдэхгүй байсаар энэ 2021 онд хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч байгаа гэнэ лээ.
Олны хэл ам, нүднээс дайжсан тэрээр өдгөө малгай дарж, маск зүүж олны дунд эрх чөлөөтэй алхсан хэвээрээ. Түүний энэ төрх манай папарацийн дуранд өртлөө.