“New Star” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж хайрын тухай дуунуудаараа охид залуусыг уярааж явсан дуучин Ц.Батбаатар буюу ВХ-ийг санагалзах хүн цөөнгүй.
Түүний “My love”, “Sorrow”, “Сак”, мөн “Ийм нэгэн дурлал” киноны дуунууд нь тухайн үедээ залуусыг байлдан дагуулж, хит болж байсан юм. Тэгвэл дуучин залуу эх орондоо эргэж ирсэн төдийгүй урлагийнхандаа “эргэлт өгч” яваа сурагтай. Түүний хувьд ид мандаж байхдаа гэр бүл зохиож, улмаар АНУ-ыг зорьсон.
Тэнд маникурчин хийдэг гэх мэдээлэл байдаг бөгөөд тэрээр өдгөө дөрвөн хүүхдийн аав болжээ.
ВХ харийн улсыг зорихоосоо өмнө олон улсын онгоцны билетийн касс ажиллуулахын зэрэгцээ малгайны дэлгүүр нээсэн ч амжилт олоогүй билээ.