Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг, загвар өмсөгч, фото модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн өдгөө дөрвөн хүүхдийн ээж болж нас намба суусан.

Дунд сургуулийн ахлах ангийн сурагч байхаасаа л тэр үеийн “алтны магнат”-ын гэргийгээр тодорч байсан түүний хувийн амьдралыг сонирхох хүн олон. Сүүлийн таван жил хүүхдүүдээ асрахын зэрэгцээ иогийн багшаар ажиллаж байсан тэрээр өөрийн шинэ бизнестэй болж байгаа гэнэ шүү.

Akoya mall-ын нэг давхрыг тэр чигт нь өөрийн болгож, төвхнүүлж эхэлжээ. Түүний хань уг ажилд нь гар биеэрээ оролцож эхнэрийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд ихээхэн дэмждэг болж буй аж.
Ямартаа л, ойр дотныхон нь Л.Ганбаярыг “дөч гарсан эр, дөрөө дарсан ат” гэдэг шиг гэр бүлийнхээ хүнийг хаана ч дэмжих юмаа гэх болсон байна. Бизнест тавтай морил, Д.Пүрэвсүрээн.


