Манай улс цар тахлын улмаас иргэд шинэ жилийн баяраа хоёр жил “нам гүм” тэмдэглэсэн. Энэ жилийн хувьд өргөн цар хүрээтэй тэмдэглэж буй.
Гэвч торт бялууны хомсдолтой байгааг зарим иргэд хэлж байна. Торт нарийн боов үйлдвэрлэгч нар тодорхой тоо хэмжээгээр урьдчилсан захиалга авч иргэдэд баярын тортыг нь хийж өгч буй. Тэгвэл монголын хамгийн амттай торт үйлдвэрлэгч гэгддэг “Жүр үр бэйкери” компани ачааллаа дийлэхгүй байгаа талаарх мэдээлэл сошиалд цацагдлаа.
Энэ жилийн тухайд урд хил хаасантай холбоотойгоор түүхий эдийн таслалт үүссэн гэнэ. Түүхий эдийн хомстлоос болоод маш цөөхөн тооны бялуу үйлдвэрлэж байгаа аж.




