Мөрөөдлийн театрын жүжигчин Ц.Ганбаяр буюу Ганбаа сэхээ н д ороод гарчээ. Тэрээр маш хvнд өвдөж өдгөө Улсын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд олон кг жин хаясан байна.
Энэ тухайгаа тэрээр “Эрүүл байхад ирэх жилийн Шинэ Жил үзнэ дээ…
Хэвтээгээрээ шахуу ирээд Мундаг эмч,сувилагч нарынхаа ачаар ямар ч байсан хөл дээрээ босоод ирсэн шүү,та нартаа маш их баярлалаа. Аа бас хэд хоног сэхээнд байхад миний төлөө санаа зовниж эмнэлгийн коридорт суугаагаараа хэд хонож,гадуур ажлуудыг жин тан зохицуулсан хайртай гэр бүл,найз нөхөд,ах дүү нартаа маш их баярлалаа.
Хэвтэрт байхад хэд хоног гэр бүлээ орхин ахыгаа сахиж, ахынхаа хамаг л муу,муухайтай зууралдсан Мөөгий дүүдээ маш их баярлалаа. Эгчдээ болон хүү,охин 2-тоо,дээр нь бас нэг хүнд би босоод ирнээ гэж амлсан амлалтандаа хүрлээ шүү. Удахгүй баяртай уулзацгаая” гэжээ.


