Шинэ жилийн өдрүүд бид албан байгууллага, хамт олон, найз нөхдөөрөө цугларан шинэ жилээ тэмдэглэдэг уламжлалтай.

Харин өнгөрсөн хоёр жил коронавирусын тархалттай холбоотойгоор шинэ жилийн үйл ажиллагааг хориглож бид гэр гэртээ шинэ жилээ тэмдэглэх шинэ соёлтой болсон билээ. Тэгвэл олны танил эрхэмүүд хэрхэн шинэ хуучин оноо үдэж шинэ оноо угтаж буйг дурандая.
Жүжигчин Ц.Ганбаяр эмнэлгээр гэртээ гарав

Мөрөөдлийн театрын жүжигчин Ц.Ганбаяр өнгөрсөн хэд хоногт хүндээр өвдөж эмнэлэгт хэвтэж байсан. Тэрээр өдгөө гэртээ шинэ оноо угтахаар эмнэлгээс гарсан төдийгүй жүжигчин Батушка тэргүүтэй найзуудаа гэртээ урьжээ.

Жүжигчин Б.Эрхэмбаяр хүүхдээ харсан шигээ хуучин оноо үдэж байна
Шалиг эрийн дүрийг чадварлаг бүтээдгээрээ алдартай Мөрөөдлийн театрын захирал Б.Эрхэмбаяр сайн аав, халамжит хань.
Хоёрдахь амьдралаа жүжигчин Э.Намуунтай эхлүүлсэн тэрээр оны сүүлчийн энэ өдөр бага хүүхдээ харсан шигээ өөрийнхөө тоглосон контентуудыг үзэж өнгөрүүлж байна.
Загвар өмсөгч Ю.Балжидмаа хүүтэйгээ уулзжээ

Монголын загварын ертөнцөд өөрийн өнгө төрхөөрөө ялгардаг бүсгүй бол загвар өмсөгч Ю.Балжидмаа. Тэрээр 2019 онд бизнесмэн Анархүүтэй болзож, Аатөр гэх хүү төрүүлсэн. Гэвч хосууд хүүгээ ой хүрээгүй байхад хоёр тийш болж, Аатөр хүү аавтайгаа амьдрах болсон. Тэгвэл 2021 оны сүүлчийн өдөр Ю.Балжидмаа энхрий хайртай хүүтэйгээ өнгөрүүлж байна.
Жүжигчин А.Ганчимэг үл таних нэгнээс гэнэтийн бэлэг авав

Аримун продакшны жүжигчин А.Ганчимэг өдгөө ганц бие ээжийн амьдралаар амьдарч буй. Охин нь хэдийнэ 7 нас хүрсэн ч, гэр бүлийн амьдралд яарахгүй байгаа. Түүнийг найруулагч Б.Тамиртай болзож буй гэх хардлага фенүүдэд нь байдаг ч, тэрээр албан ёсоор зарлаагүй. Харин оны сүүлчийн энэ өдөр тэрээр хэн нэгэн үл таних хүнээс гэнэтийн бэлэг, цэцгийн баглаа авснаа стори дээрээ хийжээ.
Дуучин Идэрмаа сүйт залуутайгаа Тайландад болзож явна

“Нүд” хэмээх дуугаараа өнгөрсөн оныг байлдан дагуулсан дуучин, жүжигчин Идэрмаа өдгөө УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн бэр болохоор зэхэж буй. Зэрэг зиндаагаараа ижилдэг хосуудын хувьд өдгөө Тайландад болзож, тэнд он гаргах аж. Түүний сүйт залуу Энхмөрөнгийн хувьд өмнө нь Батхүү агсны охин Цэлмэгтэй удаан хугацаанд үерхэж байсан билээ.


