Загварын ертөнцөд хөл тавиад удаагүй ч амжилттай яваа загвар өмсөгч, фото модель бол Б.Ялгуун. Италийн Милан хотын “IMG Models Milan” агентлагтай гэрээ байгуулан алдарт Gigi hadid, Candice, Gisele Bundchen нартай мөр зэрэгцэн загварын тайзнаа алхаж явсан “түүх” түүнд бий.

Тэрээр өдгөө хайртай залуу Н.Мөнгөншагайгийнхаа хамт Shangri La-д төвхнөсөн бөгөөд хоёр нохойтойгоо дөрвүүлээ хамт амьдардаг гэнэ лээ. Найз залуу Н.Мөнгөншагай нь Батлан хамгаалах яаманд хариуцлагатай алба хашиж байгаа бол мань бүсгүй санхүүгийн чиглэлээр суралцаж эхэлсэн байна.
Ташрамд дуулгахад, Б.Ялгууны ээж Мөнхмаа залуу зандан цагтаа загварын тайзнаа гунхаж явсан нэгэн бөгөөд охиноо багаас нь бэлдсэн гэдэг.

