Дэндүү гоё дуунуудыг урт буржгар үсээ задгай тавьж, толгойгоо эрээн алчуураар ороож, дуугаа дуулахдаа нүдээ анин сэтгэлээсээ эгшиглүүлдэг “төмөр хоолойтой” уран бүтээлч бол “Харанга хамтлагийн хар азарга гэгддэг Х.Лхагвасүрэн.
Өдгөө 56 насны босго алхаж яваа түүнийг хэн ч 1966 онд төрсөн гэж хэлэхээргүй биеэ авч явдаг. Энэ орчлонгийн өнгө бүхнийг өөрөөрөө дамжуулан хүргэдэг тэрээр сүүлийн үед олны хэл амнаас аль болох зайлсхийх болсон. Тэр утгаараа тэрээр ухаалаг утас хэрэглэдэггүй. Nokia брэндийн хамгийн жижигхэн хэмжээнтэй утаснуудаас барьдаг гэнэ шүү. Хаяж гээхэд амар, барьж явахад хөнгөн, хэл амнаас холуур гэж тэрээр энэ сонголтоо хийжээ.

Сонирхуулахад, Х.Лхагвасүрэн тун сайн зураач гэсэн шүү. Түүний нуугдмал авъяас бол зураг зурах. Ялангуяа морь, хүн, хөргийг сонирхогчийн түвшнээс хамаагүй дээгүүр зурдаг аж.
Лхагвасүрэнгийн нэрний өмнө маш томоор бичигдэх нэг л үсэг байдаг. Тэр бол “Х”. Гаргалгаа нь “Харангын” эсвэл “Хатанбаатарын”. Ард түмэнд Харанга хамтлагаар цоллуулж, харин албан бичигт Хатанбаатарын гэж овоглодог.
Лхагваа аавыгаа Хамбаа гэж дууддаг байж. Хамбаагаа өөрийн аавыгаа гэж мэдэлгүй олон жил армид хамт бүрээ тоглож сайн найзууд болсон гэдэг.


