Автомашин техникийн салбарт зөвхөн эрчүүд манлайлж, амжилт олдог уу гэвэл худлаа.
Эсрэгээрээ энэ салбарт бүсгүй хүн амжилт олж болдогыг харуулж яваа бүсгүй бол youtuber Туяа. Хорин жилийн турш 20 гаруй автомашин сольж унасан гэдгээрээ өөрийгөө тодорхойлдог түүний Tuya review контент автомашин, техник сонирхогч хэн бүхний анхаарлыг татдаг болжээ. Монгол төдийгүй дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог автомашинаас эхлээд нисдэг тэрэг, гал командын машин, төрөл бүхийн техник танилцуулж буй тэрээр контент хийгээд тавхан сар болж буй. Гэвч түүний дагагчид хэдийнэ 107 мянгад хүрчээ.
Туяа бүсгүйн хувьд гоо үзэсгэлэнтэйн дээр техникийн мэдлэг, мэдрэмж сайтай нэгэн. Зочид буудлын салбарт багагүй жил ажилласан түүний үндсэн мэргэжил сэтгүүлч гэсэн шүү.





