Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Эрүүл мэндийн сайдад нэр нь яригдаж байсан Б.Цогтбаатар нарын хэргийг шүүхээр хэлэлцэж эхэллээ
Папарацци

Эрүүл мэндийн сайдад нэр нь яригдаж байсан Б.Цогтбаатар нарын хэргийг шүүхээр хэлэлцэж эхэллээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/04/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд болох тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Цогтбаатар, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам тэргүүтэй 26 хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр 09.00 цагаас хэлэлцэж эхэллээ.

НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд хэргийг шилжүүлснээс хойш бүтэн жил дөрвөн сарын дараа, 12-13 удаа хойшлуулсны эцэст ийнхүү дээрх 26 хүний гэм буруутай, эсэхийг дэнслэхээр хуралдаж байна. Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нар эрх мэдэл албан тушаалаа урвуулан ЭМЯ-наас эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, протез, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгжүүдийн бүрдүүлж өгсөн материалыг шалтгаангүйгээр удаа дараа буцааж, Тусгай зөвшөөрөл олгох комиссын хурлаар оруулж шийдвэрлүүлэлгүй нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар чирэгдүүлж, хясан боогдуулж хахууль авсан хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлсэн. Мөн өөрсдийн хамаарал бүхий Ш.Цэцэг гэх хүний нэр дээр “Повер Хэрб Монголия” гэдэг компани байгуулж албан тушаалаа урвуулан ашиглаж эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл тус компанид олгосон байдаг. Харин ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Цогтбаатар нь албан тушаалаа урвуулж, Ц.Наранбаяр эзэнтэй “Эн Ар Би” ХХК “эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх”, “И Ти Эн” ХХК нь Сэргээн засах төвийн “эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх” тусгай зөвшөөрөл олгохдоо давуу байдал бий болгон гэрээт шинжээч эмч Ү.Отгонбаатараар дээрх хоёр аж ахуйн нэгжид олгох тусгай зөвшөөрлийн төслийн материалыг урьдчилсан байдлаар уншуулж, засуулан бэлтгүүлсэн гэх хэрэгт холбогдоод буй билээ. Гэм буруутай, эсэхийг нь дэнсэлж буй 26 хүний 16 нь ЭМЯ-наас тусгай зөвшөөрөл авахаар хандаж, аргагүй байдалд орж хахууль өгсөн аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд юм.

Тэдэнд холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр прокурорын яллах дүгнэлтийг уншиж танилцуулан, шүүгдэгч нарын мэдүүлгийг сонссоноор завсарласан бөгөөд өнөөдөр нотлох баримт шинжлэн судалж, гэрч, шинжээчдийн мэдүүлгийг сонсох зэргээр үргэлжлэх юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.