Цагтаа МАН-даа хамгийн нөлөөтэй, эрх мэдэлтэй залуу улс төрчдийн тоонд зүй ёсоор ордог байсан НИТХ-ын дарга асан Ц.Сандуй Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахыг оролдсон үндэслэлээр буюу “60 тэрбум”-ын асуудлаар шүү х цагдаагийн хаалга татаж, “Бүгд найрамдах” уншуулаад авсан.
Тэрбээр өөрийгөө улс төрийн золиос болж байна гэсэн тайлбар хэлж байсан юм. Гэвч түүнийг өнгөрсөн 2021 оны хавар шүүхээс сулла х шийдвэр гаргасан бөгөөд түүнээс хойш олны анхааралд өртөхгүйг хичээж нам гүм амьдрах болсон.
Харин тэрээр саяхнаас “ичээнээсээ гарах” болсон байна. Тэрбүү хэл, олныг хамарсан шоу цэнгээнд уригдан очиж, хүндтэй суудлыг эзлэх болсон нь манай сайтын гэрэл зургийн дурангаас мултарсангүй.
Сонирхуулахад, түүнийг намын удирдлагууд дахин намдаа орж ажиллахыг урьж, гишүүнчлэлийг нь сэргээсэн гэсэн шүү. НИТХ-ын дарга асан, төлөөлөгч Ц.Сандуйг МАН-аас хөөх шийдвэрийг 2019 оны хоёрдугаар сард гаргаж байв.


