ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг албан тушаалын хэргээр оны өмнөөс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.
Улмаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан урьд шөнө түүнийг 48 цаг цагдан хорьсон байна.
Түүнийг ХӨСҮТ-д өндөр үнэтэй аппарат нийлүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.
Д.Нямхүүг цагдан хорих 48 цаг 2022.01.07-нд дуусах бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүхээс шийдэх юм.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

